Хан-Уул дүүргийн төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлгийн багш хүүхэд тус бүрээс 40 мянган төгрөг хураан авсан зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тус газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу цэцэрлэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 720 мянган төгрөгийг эцэг эхчүүдэд буцаан өгчээ.
Мөн цэцэрлэгийн удирдлага нь улавчны мөнгө гэж 300 хүүхдээс 15 мянган төгрөг хурааж, 4 сая 500 мянган төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлсэн байна.
Б.ЦЭЦЭГ
"Болор дуран"-аар шалгав.
BiBi 2019-11-12 103.111.68.3
Энэ хүмүүс ер нь ямар арилчихсан дотортой байна. Амьдрал хэцүү хүмүүс юугаа өгөх вэ. Тэгээд нэг нэгэнтэйгээ барьцаад л. Ингэхээр яаж улс орон хөгжих вэ. Ухаараач хүмүүсээ
Зочин 2019-11-12 203.169.49.104
Улсын цэцэрлэгт явуулдаг өөрийнхөө хүүхдэдээ 15 мян төг өгчихөж чадахгүйгээс бусад хүүхдүүдийн эрх ашиг хохирч байна.
Зочин 2019-11-12 202.179.2.147
surtei yum be yaasan. Turiin mungu idsen humuusiin mungiig huraaj ard olond huvaaj uguuch
зочин 2019-11-12 202.170.68.162
цэцэрлэгийн хүүхдээсээ юм харамласан татганачихсан эцэг эхчүүд байх юм аа, ууж идэхдээ харамладаггүй байж