Хан-Уул дүүргийн төрийн өмчит цэцэрлэгийн бага бүлгийн багш хүүхэд тус бүрээс 40 мянган төгрөг хураан авсан зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тус газарт иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу цэцэрлэгт шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нийт 720 мянган төгрөгийг эцэг эхчүүдэд буцаан өгчээ.
Мөн цэцэрлэгийн удирдлага нь улавчны мөнгө гэж 300 хүүхдээс 15 мянган төгрөг хурааж, 4 сая 500 мянган төгрөгийг төвлөрүүлэн зарцуулалт хийсэн зөрчил илэрсэн тул Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн сахилгын шийтгэл хүлээлгэх саналыг холбогдох дээд байгууллагад хүргүүлсэн байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ