Зоригт нохой Коурэйж дахин дэлгэцнээ амилна

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Зоригт нохой Коурэйж дахин дэлгэцнээ амилна

Зоригт нохой Коурэйж дахин дэлгэцнээ амилна

Зоригт нохой Коурэйжийн бүтээгч хүүхэлдэйн киногоо дахин хийж эхлэхээр Cartoon Network сувагтай хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Зоригт нохой Коурэйж бол 1999 оны арваннэгдүгээр сараас эхлэн 2002 оны арваннэгдүгээр сар хүртэл гурван бүлэг үргэлжилсэн, бидний хүүхэд насны гайхалтай дурсамж, гайхамшигт бүтээл.

Киноны гол үйл явдал "Хаана ч оргүйн хаа нэгтээ" амьдардаг эмгэн, өвгөн, нохой гурвын эргэн тойронд өрнөдөг. Амьдардаг газар болон тохиолддог сюрреал, хар бараан үйл явдлууд нь үзэгчдийн хүндэтгэлийг хүлээх гол шалтгаануудын нэг болсон билээ.

Зоригт нохой Коурэйж бол 2000 оны эхээр цуцлагдсаныг үл тооцвол хамгийн урт үргэлжилсэн цуврал хүүхэлдэйн кино. Кино бүтээгч Жон Р Дилворт "Бид киноныхоо дараагийн бүлгийг хэтэрхий удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчиж байна. Гэхдээ зоригт нохой Коурэйж дахин тасалдахгүй гэдгийг амлаж байна. Бид дөрөвдүгээр бүлгийг эхлүүлэхээсээ өмнө хийх зүйл ч их байна. Бас тавдугаар бүлгээ бичиж байгаа. Хэр хурдан үзэгчдийн хүртээл болгож чадахаа хэлж мэдэхгүй ч аль чадахаараа хичээж байгаагаа хэлмээр байна" хэмээн мэдээлжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: ladbible.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж