Угаарын хийг агаараас сорж, эрчим хүч үйлдвэрлэдэг хиймэл навч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Угаарын хийг агаараас сорж, эрчим хүч үйлдвэрлэдэг хиймэл навч бүтээжээ

Угаарын хийг агаараас сорж, эрчим хүч үйлдвэрлэдэг хиймэл навч бүтээжээ

Эрдэмтдийн бүтээсэн хиймэл навч агаараас нүүрстөрөгчийн ислийг сорон авч, амьд ургамал фотосинтез явуулдагтай ижил үйл ажиллагааны дүнд хортой бодисуудыг нарны тусламжтай шүүн, шингэн түлш үйлдвэрлэх чадвартай ажээ.

"Шинэ бүтээлээ бид "Хиймэл навч" хэмээн нэрлэж байгаа нь хэлбэрийн хувьд навчтай ижил төдийгөөс биш, энэхүү бүтээл маань яг л навчны хийдэг фотосинтезийг ижилхэн хийх чадвартай учраас юм. Жинхэнэ навч агаараас нүүрстөрөгчийн ислийг шүүн аваад глюкоз болон хүчилтөрөгч ялгаруулдаг. Хиймэл навч маань агаараас нүүрстөрөгчийн ислийг шүүн авч метанол болон хүчилтөрөгч үйлдвэрлэнэ. Өмнө нь хэн ч ийм зүйл хийж байгаагүй" хэмээн уг төсөл дээр 2015 оноос хойш ажиллаж буй Ватерлүүгийн их сургуулийн профессор Еимин Вү ярьжээ.

Нүүрстөрөгчөөс метанол гаргаж авна гэдэг нь дэлхийн дулааралтай тэмцэх үр дүнтэй арга. Ингэснээр хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулаад зогсохгүй хүлэмжийн хий үүсгэгч бусад түлшний хэрэглээг маш хямд төсвөөр багасгана.

Эрдэмтэд цаашдаа хиймэл навчны метанол үйлдвэрлэх чадварыг нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэр, автомашин, газрын тос олборлолт зэргээс үүсэх хүлэмжийн хийг бууруулах тал дээр ажиллаж байгаа гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: sciencedaily.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж