Оскарын шагнал аваагүй ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан 11 кино | News.MN

Оскарын шагнал аваагүй ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан 11 кино

Оскарын шагнал аваагүй ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан 11 кино

Оскарын шагнал аваагүй ч кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан 11 кино

Оскарын шагнал гэдэг бол кино урлагийнхны хамгийн нэр хүндтэй шагнал. Гэхдээ шагнал хүртсэн ихэнх кинонуудыг харахад зөвхөн киноны чанар бус улс төр, жанр, тэр байтугай жүжигчин, найруулагчийн нэр хүндээс хамаардаг. Тиймээс маш олон гайхалтай бүтээлүүд Оскарын шагналыг авч чадалгүй үлддэг. Энэ удаад Оскарын шагналыг хүртээгүй ч кино шүүмжлэгчид, үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан кинонуудыг танилцуулж байна.

Rider

Эхэндээ энэ кино нэгэн Америк залуугийн амьдралын тухай энгийн кино мэт санагдаж магадгүй юм. Тэр маш их зовлон бэрхшээлийг туулна. Гэхдээ киног бүрэн ойлгож үзвэл энэ зүгээр л нэг хэн нэгний зовлонт амьдралын талаар зохиол биш гэдгийг мэдрэх болно. Киноны гол дүрийн залуу өөрийгөө танин мэдэхийг хүсч байгаа. Түүнтэй адил хүн бүр л энэ амьдралд өөрийгөө олохын тулд амьдардаг, зарим нь өөрийгөө бүрэн гүйцэт ойлгож чадалгүй орчлонгоос явдаг.

IMDb үнэлгээ: 7.5

Maudie

Ирландын кино наадмаас шагнал хүртсэн маш бага төсвөөр бүтсэн кино. Хэдийгээр нэр хүндтэй кино наадмаас шагнал хүртээгүй ч кино шүүмжлэгчид уг киног 2018 оны шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор орно гэж үзжээ.  Хайранд ямар ч шалтгаан хэрэггүй гэдгийг харуулсан романтик, хөгжилтэй түүхийг өгүүлэх юм. Бодит түүхээс сэдэвлэсэн уг кинон дээрээс хайр хүнийг хэрхэн өөрчилж чаддагийг харах болно.

IMDb үнэлгээ: 7.7

Columbus

Шүүмжлэгчдийн анхаарлыг ихэд татсан өөр нэг хүчирхэг кино бол “Columbus”. Өмнөд Солонгосоос АНУ-ын жижиг тосгонд өвчтэй аавыгаа асрахаар ирсэн нэгэн залуу.  Тэр тэнд өөртэйгөө ижилхэн байдалд байгаа үеийн бүсгүйтэй танилцана. Мэдээж тэдний хооронд бусад киноны нэгэн адил хайр дурлал өрнөнө. Гэхдээ зүгээр нэг хайрын түүх биш, хайр дурлал, гэр бүлийн тухай хэцүү асуудлууд гарах бөгөөд үзсэн хүн бүр өөрийнхөө амьдралын талаар эргэцүүлэн бодох нь дамжиггүй.

IMDb үнэлгээ: 7.2

Mandy

Энэ бол хууль дүрмийг ягштал баримтлан амьдардаг байсан нэгэн эр богино хугацааны дотор хэрхэн цэвдэг сэтгэлтэй анчин болж хувирч байгааг харуулсан сэтгэл зүйн, триллер кино юм. Ойн гүнд хайртай эмэгтэйтэйгээ нам жим амьдардаг байсан мод бэлтгэгч залуугийн тухай эхлээд гарна. Гэвч найз бүсгүй нь хэн нэгэнд хулгайлагдсанаас хойш түүний амьдрал орвонгоороо эргэдэг.  Найз бүсгүйг нь нууцлаг шашин шүтдэг бүлэг хүмүүс хулгайлсан болохыг мэдсэнээр кино үргэлжилнэ.

IMDb үнэлгээ: 6.6

Kedi

Хэрэв та гэгээлэг,  хэн нэгэнд урам хайрласан кино үзэхийг хүсч байвал энэ кино таны хамгийн сайн сонголт байх болно. Энэ бол бидний гэрийн тэжээвэр амьтад, тэдний нүдээр бүх зүйлсийг харуулахыг зорьсон кино юм. Киноны зураг авалтыг маш олон мянган муур амьдардаг Истанбул хотод хийжээ. Киног үзсэн хүн бүрт муурны явдаг замаар яг өөрөө явж буй мэт сэтгэгдэл төрж, эртний хотын түүхийг судлах болно. Үүнээс гадна өөр өөр зан авиртай амьтад болон тэднийг тэжээдэг хүмүүсийн талаар өгүүлэх юм.

IMDb үнэлгээ: 7.8

BPM

Энэ бол нийгмийн асуудлуудыг хөндсөн кино. Киноны гол өрнөл  90-ээд оны эхээр олон нийтийн анхаарлыг ДОХ-ын асуудалд татахыг оролдож буй “ACT UP Paris” бүлгийн гишүүд, идэвхтнүүдийн эргэн тойронд өрнөнө. Бид бусад хүмүүсийг шүүмжилж, гоочилж, тэдэнд хяналт тавих ёсгүйг сануулна. Учир нь хожим тэдний асуудал бидний асуудал болж хувирч болно. Хэдий Оскараас шагнал хүртээгүй 2017 онд өөр дөрвөн шагнал хүртсэн маш сайн кино юм.

IMDb үнэлгээ: 7.5

The Meyerowitz Stories

Хэд хэдэн үй явдлын талаар харуулсан энэхүү кино нь маш олон бэрхшээлийг даван туулж буй гэр бүлийн тухай өгүүлнэ. Байнга азгүйтдэг дүү, амжилттай яваа ах, хэцүү амьдралтай аав гээд гэр бүл дотор өрнөдөг адармаатай асуудлууд гарна. Яг л бидний бодит амьдралыг бага зэрэг хошин байдлаар харуулна. Бага зэргийн хошин өнгө аяс оруулж, хайр байгаа цагт бусад зүйлс аяндаа бүтдэг гэдгийг харуулна. Энэ кино үзэгчил болон шүүмжлэгчдээс аль алинаас нь сайн үнэлгээ авчээ.

IMDb үнэлгээ: 6.9

Leave No Trace

Орон гэргүй аав охин хоёр бол энэ киноны гол дүрүүд. Гэхдээ энэ бол тэдний өөрсдийнх нь сонголт. Хүмүүс ирж тэднийг авч явах хүртэл аав охин хоёр хотоос холгүй ойн гүнд аз жаргалтай амьдардаг байсан. Энэ кино энгийн зүйлсийг өөр өнцгөөс харахад тусална. Бид ямар нэгэн зүйлийг сайхнаар харвал үнэхээр танд сайхнаар нөлөөлнө.

IMDb үнэлгээ: 7.2

Ingrid Goes West

Орчин үеийн нийгмийн тухай инээдмийн кино. Таны харсан зүйлс үргэлж зураг шигээ сайхан байдаггүй гэдгийг хөгжилтэйгөөр харуулна. Ингрид бол сэтгэцийн өвчтэй охин. Тэр цахим сүлжээнд хэдэн мянган дагагчтай, төгс амьдралтай сошиал одыг шүтэх болжээ. Ингээд тэр өөрийн шүтдэг сошиал одтойгоо уулзахаар Лос Анжелес руу явах болно. Түүний аялал амжилттай болж тэр өөрийн шүтээнтэйгээ уулзаад зогсохгүй тэд найзууд болно. Энэ киноноос сошиал ертөнц, бодит амьдрал хоёр адилхан байдаггүй гэдгийг харж болно.

IMDb үнэлгээ: 6.5

The Cakemaker

Маш сонирхолтой кино. Германаас Ерусалим руу өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй нэгэнтэй уулзахаар ирсэн нэгэн залуугийн тухай кино. Түүний хийдэг ажил нарийн боовчин. Гэхдээ энэ түүний мэргэжил биш. Энэ кинонд ямар ч илүү дутуу эффект байхгүй. “The Cakemaker” киног үзсэнээр өөрийгөө ойлгоход дөхөм болно.

IMDb үнэлгээ: 7.2

The Tale

“Алтан бөмбөрцөг”-ийн гол шагналыг хүртсэн уг кинонд ээж охин хоёрын үзэл бодлын зөрчилдөөн, нийгмийн асуудлууд, өөр өөр үед өсч хүмүүжсэн хүмүүсийн ялгааг харуулна. Нөгөөтэйгүүр бидний ой санамж тийм ч найдвартай биш, бид амьдралынхаа зарим дурсамжийг зүгээр л мартчихдаг, түүнээсээ болоод бид уйтгар гунигт автдаг гэдгийг ойлгох болно. Үзэгчид хоёр өөр хүмүүсээс нэг үйл явдлын хоёр өөр хувилбарыг үзнэ. Эцэст нь хорвоо дээр ганцхан үнэн байдаг гэдгийг харуулна.

IMDb үнэлгээ: 7.3

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HM 2019-11-12 90.214.89.145

Negiig ni ch uzeegui um baina. Uznee l gesen baigaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж