Монгол жүжгийн өдрүүд үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Монгол жүжгийн өдрүүд үргэлжилж байна

Монгол жүжгийн өдрүүд үргэлжилж байна

Улсын драмын эрдмийн театрын 2019-2020 ооны үзвэрийн жилийн нээлт Үндэсний болон орчин үеийн уран бүтээлүүдээс бүрдсэн МОНГОЛ ЖҮЖГИЙН ӨДРҮҮД" үргэлжилж байна. Энэ хүрээнд театрын уран бүтээлчид Б.Цогнэмэх “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Ш.Гүрбазар "Жаргаагүй нар", Л.Өлзийтөгс "Бүсгүйн зурвас", О.Элбэгтөгс "Надтай үлдээч", Ц.Балдорж "Хайрын виз",Э.Оюун "Би эндээ явахгүй", Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож буй.

Аравдугаар сарын 17-ноос эхлэн хөшгөө нээсэн Монгол жүжгийн өдрүүд энэ сарын 25-н хүртэл үргэлжилнэ.

“ХАЙРЫН ВИЗ”

Амьдрал гэдэг бол аадар борооноос зугтах биш

Аадар бороонд бүжиглэж сурах…

Улсын драмын эрдмийн театрын 2019 оны хоёр дахь шинэчлэн найруулсан бүтээл Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” энэ сарын 13, 14-нд 19:00 цагаас үзэгчдэд хүрнэ. Орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн энэхүү жүжиг нь хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусаж, хүмүүс хэрхэн бие биеэсээ төөрч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлсэн энэ жүжиг 13 жилийн дараа шинэ дүр төрх, шинэ тавилтын хамт дахин тайзнаа амилж буйгаараа онцлог юм.

ТАМГАГҮЙ ТӨР

Улсын драмын эрдмийн театрт энэ сарын 22, 23-нд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн жүжиг тоглогдоно. Жүжгийн үйл явдлаас товч дурдвал, Хаан Арчугт их хатан Цэцэр, бага хатан Гүргэл нар нэг өдөр хоёр нуган үр төрүүлэн өгсөнд хаантан хурмаст тэнгэр, хувь заяаны даажигналыг хэрхэхээ мэдэхгүй балмагдаж, үр заяах битгий хэл үнэрийг нь мартсан эх хатныхаа хүүг өөрийн хүү биш тул бага хатан Гүргэлээс төрсөн хүүгээ өлгийтэйд нь хаанд өргөмжлөхөөр зарлиг буулгаснаар жүжгийн  үйл явдал цааш өрнөнө.

БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ

Гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биедээ итгэх итгэл, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн бүхий л хүрээний асуудлыг хөндсөн уянгын драмын “Би эндээс явахгүй” жүжиг энэ сарын 16,17-нд дахин үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус жүжгийг  Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулж өнгөрсөн жил тайзнаа амилуулж байв. Жүжгийн үйл явдлаас дурдахад, Мэс заслын сайн эмч Дорлиг гэргий Дулмаагийн хамтаар аз жаргалтай сайхан амьдарч байсан ч нэг эмнэлэгт хамт ажилладаг бага эмч Сэржмаатай сэтгэлийн нууц холбоотой болсноор түүний амьдралын ээдрээт үе эхэлнэ. Итгэж хайрлаж байсан хань нь сэтгэл урвасанд гомдсон Дулмаа бүсгүй эр нөхөртөө хэлж амжаагүй нууцаа хадгалсаар түүнийг орхин явахаас өөр аргагүйд хүрнэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж