Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв.
АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН БУДЛИАН ҮҮГЭЭР ДУУСАХГҮЙ. 0-50 БУЮУ “ЦЭВЭР” ГЭХ ҮЗҮҮЛЭЛТ ДОТОР АГААР ДАХЬ АЛЬ НЭГ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭ 0-12 НЭГЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙСНЫГ ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХЯТАД СТАНДАРТААР 0-35 БОЛГОЖЭЭ.
Энэ долоо хоногоос хүйтний эрч чангарч, “Түлшний багийнхан” жинхэнэ дүнгээ тавиулах цаг ирлээ. Энэ багт Ерөнхий сайдаас эхлээд “Тавантолгой түлш” үйлдвэрийн ажилтан, борлуулагч гээд өргөн фронтоор хүчин зүтгэдэг. Түүхий нүүрсийг халж, шахмал түлшинд шилжсэн зоригтой алхамд золиос байх ёстой гэж үзэх нэгэн ч бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар мянга шахам иргэн угаартаж, 10 хүн амь насаа золиослоод байна. Гэхдээ хохирогчид бүгдээрээ муу зуухтай, яндангаа хөөлөөгүй, хаалтаа хаасан, тэр бүү хэл түлш түлчихээд зуухнаасаа яндангаа салгаж унтсан гэх мэтээр өөрсдийн буруугаас болж хорвоог орхисон гэж буй. Сенсаацын дархлаатай монголчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 35 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандсан тухай мэдээллийг огтхон ч ойшоосонгүй. Өвөл айсуй гэдэг үг “үхэл айсуй” гэсэн заналхийлэл шиг сонсогдох болсон энэ цаг үед иргэд галлагаандаа хариуцлагатай хандаж, гэр бүлээ хамгаалах нь чухал гэдгийг эрхбиш ойлгосон байх. Нүүрс асаж дуусаад, цогших үед нь дулааныг хадгалах зорилгоор хаалтаа хаадаг нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгааг судлаачид туршилтаар гаргаж ирснийг онцолъё.
ШАХМАЛ ТҮЛШ ТӨГСГӨЛДӨӨ ХАМГИЙН ИХ СО ЯЛГАРУУЛДАГ
Бидний хэрэглэж заншсан хүрэн нүүрсэнд нүүрстөрөгчийн агуулга 60 хувь, дэгдэмхий бодисууд 40 хувь байдаг бол сайжруулсан шахмал түлш хийсэн чулуун нүүрсний 8090 хувийг нүүрстөрөгч үлдсэн хувийг нь дэгдэмхий эзэлдэг. Энэ нь шаталтын үеийн хаталт, хагарал, дэгдэлтийн процесс харилцан адилгүй явагдах шалтгаан болж байна. Химийн инженер, “Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Ж.Золжаргал нарын эрдэмтэн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд уламжлалт зууханд түүхий нүүрс болон шахмал түлшийн шаталтын процесст шинжилгээ хийжээ. Есдүгээр сард манай сонинд тус хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан ярилцлага өгөхдөө хийн анализатор нь эвдэрсэн гэж байв. Харин судлаачид Агаарын чанарын албанаас хэмжигч багаж авч, туршилтаа хийсэн аж. Гурван цагийн турш үргэлжилсэн шаталтын төгсгөлд буюу цогшоод ирсэн үедээ түүхий нүүрсний ялгаруулж буй CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл 860 ppm байсан бол шахмал түлшнийх хоёр дахин их буюу 1713 ppm байжээ. Энэ үед иргэд дулаанаа хадгалах зорилгоор зуухны хаалтаа хаадаг нь угаарын хий дотоод орчинд тархаж, үхэлд хүргэдэг гэх урьдчилсан дүгнэлт гаргав. Гэхдээ ийм туршилт 510 удаа хийж байж, дундаж үзүүлэлтээр судалгаанд ашиглах боломжтойг ШУТИСийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хими, инженерийн салбарын дэд профессор Д.Илчгэрэл онцолсон. Төгсгөлдөө хоёр дахин их угаарын хий ялгаруулж байгааг дутуу шаталттай холбон тайлбарлаж буй. Шахмал түлш төгсгөлдөө ялгаруулсан үнсэн бүрхүүл дотроо дутуу шатаж, СО үүсгэдэг. Хуучин цагт эмгэд галын шилээврээр гуравхан татаад л үнсийг нь буулгаж, уугиж буй галаа дүрэлзтэл асаадаг байсныг энд дурдалтай ч биш дээ. Өнөөгийн гэр хорооллын иргэд галаа ч түлж чадахгүй болсны жишээ энэ.
УГААР МЭДРЭГЧИЙН СТАНДАРТЫГ ТҮРҮҮЛЖ ГАРГААРАЙ
Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв. Угаартаж үхэх аюулаас сэргийлэхийн тулд нийслэлээс 6.6 тэрбум төгрөгөөр айл бүрт CO мэдрэгч (дитектор) суурилуулах шийдвэр гаргасан. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд суурилуулах чиглэл өгсөн ч 30-ны өдөрт багтаан тараахаар хугацааг сунгажээ. Харин угаарын хийн дитекторыг эхэлж туршаад, дохио дуугарах хугацаа, хэмжээнд нь стандарт тогтоож, иргэдэд мэдээллийг сайтар хүргэхийг хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд анхааруулсан юм. Тог тасарсан, цэнэг дууссан, мэдрэгч нь бохирдсон гэх мэт шалтгаанаар дитектор ажиллахгүй байх тохиолдолд дахин олноороо угаартах эрсдэлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулсан юм. Гэвч сар дундаа орж байхад энэ талын мэдээлэл “хар авдрандаа” хав дарагдаастай л байна. Агаарын бохирдлоор мөнгө хийж ирсэн, хийх гэсэн хүсэлтэй албан тушаалтнуудын лобби үүний цаана хүчтэй яваа талаар эх сурвалж хэлж байв. Товлосон хугацаа ирэхэд цэгцрэхгүй байх ч магадлалтай тул иргэд өөрсдөө пийшингийнхээ ан цавыг битүүмжилж, яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг мөн онцолсон.
УТАА ГУРАВ ДАХИН БУУРСАН НЬ ИНДЕКСИЙГ ХОЁР ДАХИН ЗӨӨЛЛӨСӨНТЭЙ ХОЛБООТОЙ
“Утаа үнэхээр багасчихлаа” гэж баярлах нэгэн байхад, “гадуур явахад сонин юм үнэртээд, толгой өвдөөд байна” гэх хэсэг байна. Харин агаарын чанарыг хэмжих багаж өөр зүйл “хэлж” байна. Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 23 дахин ихэссэн байв. Тухайлбал, хүхрийн давхар исэл (SO2) 2018 оны аравдугаар сард стандартаас давсан тохиолдлын тоо дөрвөн хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 57 хувь болж өсжээ. Ийм үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байна. Түүнчлэн PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж, нэмэгдсэн байна. 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр БОАЖ-ын сайд Б.Цэрэнбатын тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”д өөрчлөлт оруулсан билээ. Энэ өөрчлөлтөөр 101200 нэгжийг “бага бохирдолтой” гэж, 201300 нэгж байвал “бохир долтой”, 301400 бол “их бохирдолтой”, 400500 бол “маш их бохир долтой” гэж тооцохоор зөөллөв. Энэ нь урд хөршид мөрдөгддөг стандарт аж. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг АНУ болон Европт мөрддөг. Үүгээр бол 101150 нэгж нь “бага бохирдолтой”, 151200 нь “бохирдолтой”, 201250 нэгж болоод ирэхэд “их бохирдолтой” гэж улаан өнгөөр аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэ нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон юм. Агаарын чанарын индексийн будлиан үүгээр дуусахгүй. 050 буюу “цэвэр” гэх үзүүлэлт дотор агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 012 нэгж байх ёстой гэж үздэг байсныг одоо мөрдөгдөж байгаа хятад стандартаар 035 болгожээ. Энэ зөрүү 23 нэгжид хамаарах бохирдлын хэмжээ, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа одоогоор огт алга. Учир нь дор хаяж 36 сарын турш хэмжилт хийснээр илэрхийлэх боломжтой аж. Ингээд ил харагдах тоогоор ч, түүн дотор илэрхийлэх нэгжээр ч дахин дахин “зөөлрүүлж”, хорт бодисын хэмжээг аюулгүй гэж ойлгогдох бүхий л ажиллагааг хийжээ. Үнэхээр дэлхийн стандарт хэт “сүржигнэсэн” байгаад, манайд мөрдөж байгаа нь онц хохиролгүй бол аштай юу. Нөгөө талаас Б.Цэрэнбат сайд бас их “буянтай” шийдвэр гаргасан. Ядаж л бид “бага бохирдолтой” гэж бодоод сэтгэл санаагаар тайван аажмаар хор дож байгаадаа баярлах ёстой юм шиг байна.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодисын агууламж дахь хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) өмнөх оны мөн үеийнхээс 2.1-3.5 дахин их байна.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Зочин 2019-11-12 118.221.209.45
өвөл тарж амьдарцгаамаар юм байна
Зочин 2019-11-12 118.221.209.45
мөнгөтэй нь өмнө зүг рүү нисэхгүй юу нүүдлийн шувууд болцгоо. европууд өвөл африк руу дүрвэнэ. зун болохоор африкууд нь европ руу дүрвэнэ
Сүмбэ 2019-11-12 203.91.115.48
1ш тамхиний ишийг 12000 ш хэт нарийн хуванцараар хийдэг тул газар хаяхгүй шүү
Зочин 2019-11-12 66.181.189.142
нэг зүг, нэг санаа алга нүүрсээ түлэх түлэх шахмал түлхэх түлэг
ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫГ ДУУРААЖ , САЛХИН ТЭЭРЭМ, НАРНЫ СИСТЕМ АШИГЛАХ ЯДУУ МАНАЙХ ШИГ ОРОНД ЗАРДАЛ ӨНДӨР , БҮХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ГАДАААС АВДАГТ ГОЛ АЮУЛ БАЙГАА ЮМ
zochin 2019-11-12 202.21.117.2
энэ олон тэрбум зарцуулж байгаагаараа цэрэг , хүмүүжигчийг ашиглан дулаан бохирын шугамаа татаачээ тэгээд л болоо шдээ худлаа янз бүр худал юм хийж мөнгө үрж цацлаа, өчнөөн жил дүүрэ дүүрэгээр нь шийдэж болох байлаа
ЗОЧИН 2019-11-12 192.82.92.201
бохир цэвэр усны шугам татвал тэгээ л бол оо, утаа униарын хэлрүү байкү болно оо
Зочин 2019-11-12 150.129.140.139
эбаг Ерөнхийлэгч байхад гутал хувөнцар сав резин шатааж байснаа мартаагүй биз дээ
ЗОЧИН 2019-11-12 192.82.92.201
Ардын хувьсгал гарсанаас хойш өөрчлөгдсөн зүйл гэвэл их бгаа, Ааа харин ганц өөрчлөгдөөгүй зүйл гэвэл , гал түлэх асуудал л бна даа ,,,Нийлслэл дээ шүү
ЗОЧИН 2019-11-12 192.82.92.201
Утаагүй шатах бодис гэвэл газ л байх, хэхэ нүүрстэй холиоод гарч бгаа түлш ойлгомжтой ш дээ, ер нь орон сууцжуулах асуудал нэн тэргүүнд тавих хэрэгтэй ,, өөр арга зам байхгүй
уншигч 2019-11-12 192.82.68.140
хаана тэр тэр ХҮҮК улс орноо нүдний цөцгий мэт хамгаална гээл, чөмгөө дундартал зүтгэх хүн нь энд тэнд амараал уул овооны тахилга хэсээл тэнэж байх нь зөв юмуу??? сонгогдсоноос хойш ямарч ажил хийхгүй жаргаах гэж ерөнхийлөгч сонгоогүй байх шүү ард түмэн
чимэд 2019-11-12 124.158.64.194
Үнэхээр Хүрэлсүх зөв ажил хийж хуурамч хэргээр хүмүүс ял эдлэхээ больсон,эдийн засаг эрх биш сайжирч байна.МАНАН бүрэн устахгүй ,шүүгч нар бүх түвшинд монгол улсыг хорлож чадаж байна.Үүнийг Хүрэлээ сүхээрээ хэд балбаад тохинуулчихмаар л байнадаа
уншигч 2019-11-12 192.82.68.140
энэ бол МАН ын хийж байгаа ажил ХҮҮК ЕСайд байхдаа эхлүүлсэн цаад алсын гарах хор уршигийг нь тооцоолоогүй сэтгэлийн хөөрөл ,бүлт бүлт бүдүүн дуугарч байж хийсэн ажилын гай нь олон хүн ,гэр бүл утаагүй түлшинд угаартаж нас барсан…иргэдийн аюулгүй байдлыг огт бодоогүй цэргийн захиран тушаах аргаар хийсэн хорлонтой ажил шүү,,,одоо өөрсийгөө хамгаалаад суучихсан МАН ынхан сайхан байгаа гэж худлаа яриад байгаа юм…МАНыг их дэмжихээр улс орон доройтдогийг одоо хүмүүс ойлгож эхэлж байна… хаа бн
Зочин 2019-11-12 64.119.29.109
энэ түлшийг түлж үзсэн. Маш их халуун гаргадаг юм билээ. Тэрийг нь бодохоор түлээд баймаар. Гэвч их эвгүй үнэр ялгарах юм. Толгой өвдөөд л. Цаанаа л тавгүй үнэр ялгаруулдаг юм билээ. өвөл биш зун түлсэн болохоор хаалга үүд онгойлгоод айгүй болж байна лээ. эхэндээ үүнээс биш байх гэж бодсон. дараа нь дахиж туршаад түлхээ болье гэж шийдсэн. Яагаад зун түлсэн гэж үү. Зулангийн байшиг чийг харвасан болохоор түлж үзсэн юм.
Зочин 2019-11-12 192.82.75.242
21 -р зуун гарчихаад байхад тэнэгээсээ болж галаа түлэхээ төрөөр заалгаад, залхуугаасаа болж яндангаа хөөлөхгүй үхээд л хэнд гомдох вэ дээ. энэ үнэн шүү
Зочин 2019-11-12 66.181.183.250
ЯНДАН ГЭЖ ТЭНЭГТЭЭД БАЙ АГААРТ БАЙГАА ХОРИЙГ ЯААХ ВЭ ГЭЭЧ МЭХЛЭХ БАС ДАХИН МЭХЛЭХ ГЭДЭГ ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ НАРЫН ЗАН ӨӨРТӨӨН ГОМОД ИРГЭДЭЭ ХЭН ТА БИДНИЙГ ХУЛГАЙЧ СОНГООД БАЙ ГЭСЭН ЮМ ТАА ӨӨРӨӨЛ 20 ГАРУУ ЖИЛ ХУЛГАЙЧ СОНГОСОН ШҮҮ ДЭЭ
зочин 2019-11-12 192.82.75.242
хэ хэ, түүхэндээ хүн их алсан улс үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ. Гонгиноод хэрэггүй.
Зэвүүцэгч. 2019-11-12 202.9.40.151
Дэлхийг донсолгож, гамшиг учруулж буй Ковидоор одоогоор нэг ч хүнээ алдаагүй байж агаарын бохирдол, нүүрсний угаараас нэг жилийн дотор 100 шахам хүний амь үрэгдээд байгаа нь ёстой "Онц байдал" зарлах дээр, доргүй тэргүүн ээлжинд анхаарах асуудал биш юм уу? Нийгмийн анхаарлыг зориуд ковидод чиглүүлж хариуцлагаас зайлах гэсэн улс төрийн тогтлолт гэж хардаж эзэнгүй төртөйдөө гутарч байна.
Зочин 2019-11-12 66.181.187.228
Ю энэ бүхэн ердөө зурвасхан үеун сүртэй юм тэгж яривал бидэнд хордохгүй юм алга утаа өвчин хүнс ТАЛЦСАН ХЭРҮҮЛ ГҮЖИР ГҮТГЭЛЭГ х****л ЗҮХЭЛ УРВУУ дорой гутранга бодол сайны ярьж сайн шийдэл төр засагтаа тусалж дэмжиж байгаа юмгүй сайн явах санааных зөв санаж өөдрөг байвал бүх юм бүтнэ ,
Монгол ээж 2019-11-12 64.119.22.231
нүдэнд харагдах утаа багассан нь үнэн боловч хүмүүсийн уушигийг хордуулах хоруу чанар хэдэн арав дахин өссөн бгаа шүү. Албан тушаалд очоод хэсэг хугацаанд ч болтгуай тогтож үлдэх явуургүй санаа нь алсдаа өөрт нь болоод өрөөл бусдад асар уршиг яршигтай ажил болж бх юм гэж… ийм л хамуурсан бодолтой хачиг хувалз мэт эрх мэдлийн хэнээтэнгүүд Монгол төрийг самарч мөхөөх нь бна Монгол түмнийг эс бусын өвчинөөр устгаж дуусгах нь бна шүү Үлдэх үрсүүд минь хөөрхий бна
Ахмад уурхайчин 2019-11-12 202.9.46.213
Сонирхолтой мэдээ байна. Нэг зүйл нэмж судлаач,. Энэ бол 2017-2018 онд агаарын бохирдолоос болж хүмүүсийн эрүүл мэнд, өвчлөлтөнд хийсэн судалгааг 2019-2020 онтой харьцуулж, зүрх судасны , ууиг болон бусад өвчлөлтөөр гаргаж үзүүлбэл бүр их ойлгомжтой болно. Ер нь манайд нэг дутагдал байна. Энэ бол Байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Тус бүрдээ өөр өөрийн дүгнэлтийг гаргааад орхидог нь хүмүүст үр ашигтай судалгааны үр дүнг харьцуулж ойлгоход нь хүндрэл учруулсаар байна.Иймд Нүүрсний шинжилгээн
НАСТАН 2019-11-12 103.10.21.52
Дарга нар ӨГЛӨӨ ОРОЙН цагаар хамгийн их бохирдолтой газраар салхилаад нэг үзээч …НҮД АРГАЖ ХООЛОЙ ХОРСГОНО …АМ ХАМАР ГАШУУН ОРГИЖ АМЬСГАЛАХ АРГАГҮЙ БОЛГОНО…ХӨГШИН ЗАЛУУГҮЙ АРД ИРГЭД БҮГД ХОРДОНО…НҮДЭНД ХАРАГДАЖ ГАРТ БАРИГДАХГҮЙ Ч ҮНЭР НЬ АМЬСГАЛАХ АРГАГҮЙ БОЛГОНО …ЭНЭ түлшийг 2…3 янзаар үйлдвэрлээд байна …Зарим айлуудаар түлж байгаа нь утаагүй үнэргүй гайгүй байна Зарим нь яалт ч үгүй хорт хий ялгаруулаад байна…ДЭЭЖ ШАЛГАЛАА мэдээж ОНЦ …ХЭРЭГЛЭЭНД ОЧНО мэдээж зарим нэг МУУ
irgen 2019-11-12 46.9.161.239
ub iin irged unen zøv medeelel avah erhtei, ne asuudliig tsaash n sudlaad td bolgoh heregtei, bie bienee huuraad yah yum be, neg l agaaraar amisgalaj bgaagaa oilgoosoi. ter hiig n sain sudla, uneheer hemjee n ih bgaan bol ayultai shuu dee. sudlaad yaraltai hariu øgøhiig shaardaj bn, ene hariutsan baiguullagaas n!
Зочин 2019-11-12 202.179.26.220
Энэ улсад амьдрахад үнэхээр бэрх боллоо . Яанаааааа
Зочин 2019-11-12 202.179.26.220
Уг түлшийг Хятадад 2 жил гаруй хэрэглээд маш хортой нь нотлогдсон учраас зогсоосон . Энэ бол яалт ч үгүй үнэн шүү . Үүнийг манай дээгүүр байгаа бүх хүмүүс мэдэж байгаа . Гэсэн хахууль авч оруулж ирээд өч төчнөөн зардал гаргаж үйлдвэрүүд бариад , сонгуулийн шоу хийгээд , түүнд нь бид хордоод ,…. Энэ улс орон ард түмнийг боддог нэг ч хүн алга даа Шал өмхий үнэр үнэрийг хүн бүхэн л үнэртэж байгаа шүү дээ
unshigch 2019-11-12 66.181.161.5
Уншигч миний бие аль нэгэн нам эвсэл биш. Нүдэнд ил харагдах тортог багассанаас биш хүний биед асар хортой хүхэрт нэгдэл болон азотын исэл харин ч нэмэгдсэн байгаа нь хүний биед илүү хор хөнөөлтэй гэдгийг илт харуулж байгаа бусуу.
Зочин 2019-11-12 122.201.24.84
ямар муу ёрийн гарчиг өгдөг сэтгүүлч вэ нэрээ бичээч энэ сэтгүүлчийн нэрийг хэн гэдэг юм бол Өнөрөө сэтгүүлчээ туслаач
Зочин 2019-11-12 203.91.112.133
21 -р зуун гарчихаад байхад тэнэгээсээ болж галаа түлэхээ төрөөр заалгаад, залхуугаасаа болж яндангаа хөөлөхгүй үхээд л хэнд гомдох вэ дээ.
Зочин 2019-11-12 103.10.23.100
Батүүлийг санаачлан хэрэгжүүлсэн нийтийн тээвэрийн толоон өнөөдөр маш сайн хэрэгжэж байгаа
бц 2019-11-12 103.10.23.100
Энэ асуудалд намчаргаөх хэрэгүй Эрдэмтэд цуглаж үнэн зөв тогтоосон Шинэжлэх урхааны үндэстэй
итгэж болох тайлбар хэрэгтэй байна
Зочин 2019-11-12 202.131.234.194
Түүхий нүүрс түлдэг байхад хэдэн арваараа угаатаад үхэж л байсан тэр үед нь гуцжаахгүй юугаа хийж байсан малууд вэ
Зочин 2019-11-12 202.4.248.86
Хүний эрүүл мэндэд хоргүй л байх ёстой. Гарч байгаа утааны хий нь хүний эрүүл мэндэд хортой байна уу үгүй юу гэдэг нь хамгийн чухал. Нүдэнд харагдахгүй хортой хий ялгардаг байж болохгүй.
хэн мэдэх 2019-11-12 103.10.23.119
Үндэстэй л юм хэлээрээ дээ худлаа хуцах хэрэгүй шинжлэх үхааны үндсээн хэл
Зочин 2019-11-12 202.131.243.186
МАНай ах нарч нэг иймэрхүү л юм хийдэг улс л даа. ТЭгээл сонгууль болохоор нөгөө ам АНгайдаггүй мишокоо балбана тэгээл 4 жил МАНдуулж өнгө. Тэгээл сонгууль болно тэгээл мишокоо балбана. Ууг нь өнгөрсөн 30 жилийн 26 нд хэн төр баоьж үлдсэн 4 жилд нь ЗГ огцруулах ажил хийсэн нь хэн билээ дээ.
иргэн 2019-11-12 202.9.46.55
Энэ бол улс төрөөс ангид байлгаж, хүний эрүүл мэнд, сэтгэл зүйг төөрөлдүүлэх хэрэгсэл битгий болгоорой. Сайжржуулсан шахмал түлшийг төгс шийдэл гэж хэнч хэлэхгүйээ. Гэхдээ утаа багассан нь үнэн. Хорт хийн ялгарал ямар байгааг дахин даихн сайн нягт нямбай шинжилж эцсийн хариуг мэргэжлийн шинжилгээ судалгааны лаборторийн дүгнэлтээр нэг мөр болгох хэрэгтэй. Дахин хэлхэд улс төрөөс хол байлгаж үзээрэй.
Зочин 2019-11-12 202.131.245.26
УТАА ТОРТОГ 2 ЫГ ЯЛГАЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ. ХИМИЙН ШУ-Д АЛИВААГ ШАТААСАН Л БОЛ УТАА /НҮҮРС ХҮСЛИЙН ХИЙ/ ГАРНА. ТОРТОГТОЙ УТАА ХҮНИЙ НҮДЭНД ХАРАГДАНА, ТОРТОГГҮЙ ШАТАЛТ НЬ ӨНГӨГҮЙ ХИЙ ШҮҮ.
Зочин 2019-11-12 202.131.245.26
УТАА БУУРСАН ГЭЖ БУРУУ ЯРИАД БНА ТОРТОГ БУУРСАН ГЭХ НЬ ОНОВЧТОЙ. ГАЛ ТҮЛСЭН Л БОЛ УТАА ГАРНА. УТАА НЬ ТОРТОГГҮЙ БОЛ ӨНГӨГҮЙ ХИЙ ШҮҮ. ӨНГӨГҮЙ ХИЙГЭЭР УТААГҮЙ БОЛСОН ГЭЖ ХУУРААД УГААРТУУЛЖ а**х НЬ.
Amar 2019-11-12 182.160.33.83
Хөөе.Энэ Цахиагийн Элбэгновшийн сайт арай хэтэрнээ.Утаа буурсанд та нараас бусад нь баярлаж байгаа шүү.Та нар шиг юмнууд тэр Элбэгшуналаа дагаад нарсандаа очвол таарна шүү.
иргэн 2019-11-12 202.126.92.82
Ийм малнуудаар дүүрчээд балран доройтох гэж шинжлэх ухааны үндэслэлтэй улаанбаатарчууд хорт хийгээр амьсгалаад бна гээд шинжилгээ судалгаатай баримттай нийтлэл бичихээр Элбэгээ гээд л чаралчих юм. Зөв хүнийг баалсаар байгаад хүн сүгнүүдэд итгүүлээд улс орноо захирана гэнэ шүү. Муулаад бгаа Элбэгээ нь эдний хийж зүрхлэхгүй олон хуулийг санаачилж бсан шүү төсөв санхүүг шилэн болгох хууль батлуулсан. намын санхүүжилтийг шилэн болгох гээд бараагүй. имиж хөөсөн нэр төр хөөцөлдсөн хүмүүсийг МАН гэнэ
Зочин 2019-11-12 64.53.234.130
ene estoi muu eriin hogiin site-shuu dandaa Mongoliin esreg surtaldaj baidag oligarhuudiin medeelliin talbar
Zochin 2019-11-12 202.179.26.105
Minii huvid ger horoolold amidardag irgediin l neg. Bi gertee bgaa uedee bol bainga gal tuldeg. Yag unendee unsee avah ued tun muuhai amisgal boogduulam uner unertdeg. Yag yunii uner gedgiig n todorhoilj chadahgui bgaa ch bied hortoi gedeg n ilt bdag. Omno n ogt tegj bgaagui her n saijruulsan tulshnees garsan uns omnohoosoo uneheer oor bna. Magadgui ali neg namiin zahialga gej bodoh bh. Gehdee l olon arvan udaa hooloi booh met medremj toruuldeg unsnii ugaariig toohgui ongorch bolomgui sanagdana.
Зочин 2019-11-12 139.5.218.89
У.Хүрэлсүхийн шулуун шударга, эрс шийдэмгий ажиллагааны ачаар утааг эрс багасгаж чадлаа. Энэ бол Монголын түүхэнд тэмдэглэгдэх түүхэн амжилт боллоо. Энд бичсэнээр өмнөх шиг зуух судалгаа хүлээгээд утуулаад сууж байх уу. Үүнийгээ зэрэгцүүлээд хий. Өмнөх олон жил олон тэрбум үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгаж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй
зочин 2019-11-12 202.9.46.79
Тун удахгүй ес эхэлнээ . Тэхээр л хары…
Зочин 2019-11-12 192.82.72.108
Ердийн мэдрэхүйгээр утаа, өмхий үнэр, хар тортог мэдэгэхүйц багассан. Энэ бол том амжилт. Өмнөх жилүүдэд утааг бууруулах нэрээр маш их мөнгө ямар ч үр дүнгүй үрэгдсэн. Одоо цаашид энэ хорыг багасгах тлаар зрригтой алхам хийх хэрэгтэй. Бас хэмжилтийн нэгж нэг ижил байж л өөрчлөлтийг үнэлнэ шдээ.
зочин 2019-11-12 165.91.13.176
Яахаараа бид хятад стандарт авах ёстой юм бэ?
Зочин 2019-11-12 64.119.23.41
Жингийн цуваа явдагаараа явна, жингэр нохой хуцдагаараа хуцна
222 2019-11-12 203.91.112.133
яагаад хүмүүсийг худлаа айлгаад байнаа, утааг бага болгуулах сонирхолгүй хүмүүс байх шиг байна
hehe 2019-11-12 202.131.245.34
gants unen zuil helii. utaanii asuudal gantshan jiliin dotor shiidchih asuudal ogt bish,
utaag buuruulahaar hiij bui ajluud, oroldloguudiig sn demjeed, irged ter tulshee hariutslagatai tulchvel ehnii davaagaa amjilttai davlaa gesen ug.
tegeed heduulee havraas aldaa onoogoo yriad, daraagiin alhamdaa orvol ymar ve.
/*/ 2019-11-12 49.0.212.139
ха ха ха,нирван дүрд хувирах цаг айсуй ,ум мани пад мэ хум
Зочин 2019-11-12 202.126.89.227
Худлаа хуцдаг Элбэгдоржийн сайт болио. Танай эзэн цэвэр агаараас хулгай хийсэн дээ
Зочин 2019-11-12 202.179.26.112
Баттулга хорт утаагаар амьсгалахгүй бол үхчихгээд байна гээл мэдэгдэл хийгээд байсан шүү дээ. Ээбий, Тулга хоёр нэг тал болцымуу?
Зочин 2019-11-12 202.9.44.228
10 сард айлууд харьцангуй бага түлсэн. Ийм үед хүхэрлэг хий ийм өндөр байгаа юм чинь их түлэх үед бүр өндөр байх юм байна. Энэ юу гэсэн үг вэ? Улаанбаатар хот биш тосгон, Монголийн хүн амийн тоо 50% иар цөөрнө, МАН засагийнхан далд эздийнхээ даалгаварийг биелүүлж урд эх орондоо нэгдүүлэхийн эхлэлийг тавьж байна. Хүхэрлэг хий үхлийн хортой хий. Заавал хордуулж алахаар улайраад байгаагийн цаана өөр ямар зорилго байх билээ.
Зочин 2019-11-12 202.9.46.97
Хха үнэн дураараа донгосч байгаам шүү
Зочин 2019-11-12 122.201.24.84
Энэ хэт дураарзар нэг хүн донгосдог хүмүүсийг яамаарч юм дээ 302 9 14 228 бичсэн хүн гуай та амиа бодох болж дээ та манай улсыг өвөлгүй болгож хайрлаач гэж мөргөвөл амьд ү амьд үлдэж магадгүй
Зочин 2019-11-12 202.179.26.57
Өмнөх жилүүдэд Улаанбаатарт амьдарч байгаагүй хөдөөгийн сэтгүүлчид авчирч захиалгаар ийм нийтлэл бичүүлдэг юм уу. Агаарын бохирдолыг нэг өдөр, нэг далайцаар арилахгүй. Болж байгаа зүйлийг дэмжих ёстой. САйжруулах асуудал зөндөө байна.
zochin 2019-11-12 124.158.107.15
Shahmal tulshee asuudalgui, agaariin bohirdol utaa buursan gej haragduulah gej hort chanariig ni darj bj mediishde, songuuli duhuj bhad undur unelgee avah gej. Yu esiig hiine shdee, ene sunutsun mongoliin erh tushaaltanguud. Haragdah bdlaar buursan ch unerteh bdal ni oor, neg l hachin medrelmj, uner, ter utaa ni.
Зочин 2019-11-12 202.131.225.197
NEWS.MN-ний нийтлэлүүд захиалгат гэхэд арай л илт байгаам бишүү. Бусдыг турхирсан юм хийхээ больцгооё. Цаг ирэх бүр иргэд боловсроод тэнэг хүмүүс цөөрч байгаа шүү. Цагаанаар ажиллая.
Зочин 2019-11-12 202.55.191.130
Утаанаас салгах ажил хийгдээд өмнөх жилүүдээ бодвол хамаагүй ахисан байна шүү дээ. Эхний жилдээ л хэрэгжиж байгаа учраас асуудлууд их гарч байх шиг байна. Гэхдээ энийг шийдвэрлэж болох байлгүйдээ. Ядаж утаагүй болгож байгаа энэ чухал ажлыг битгий харлуулаад байгаа чээ. Өөр сэдвүүд зөндөө байгаа биздээ. Жил ирэх тусам улам сайжраад утаагүй улаанбаатар болвол сайн биздээ. Шүүмжлээд буцаагаад нүүрс түлүүлэх гээд байгаа юм уу эсвэл улс төр хийх гээд байгаа юм уу? Арай өөр сэдвээр тоглолдоо.
хар масс 2019-11-12 103.229.123.9
аймаар аймаар аажимаар үхээд байждээ.аймаар.60 тэрбум.ждүүчидээс ч аймаар байнаа
Зочин 2019-11-12 103.111.68.3
ЦЭВЭР АГААР САН НЭРЭЭР ТӨСӨВӨӨС ХУЛГАЙЛДАГ МӨНГӨ НЬ АЛГА БОЛСОН, НҮҮРС ЗАРДАГ, АН-ын ХЭДЭН ХУЛГАЙЧ АМАА ХАМХИХГҮЙ БУРЛАА. ХҮСЭЭД БАЙГАА БОЛ ӨӨРСДӨӨ ҮХЭЦГЭЭ…
Зочин 2019-11-12 103.111.68.3
ЭНЭ МУУ МАНАН-гийн УГААДАС ДОЛООГЧИД ИХ ХУЦАХ ЮМАА, ГУРАВ АЛХАХГҮЙ БАРИГДАХ ХУДАЛ ХУУРМАГААР ТАРХИ УГААХ УУ ПИАНУУДАА…
Зочин 2019-11-12 202.131.227.114
Танай байгууллага арай хэтэрч байна. Наад гарчигаа бодож өгөөч. Ямар бүдүүлэг, ёс суртахуунгүй юм бэ. Дандаа хорон санаатай юм гаргахаа болиоч. Нийгэмд нэг ч баялаг үйлдвэрлэхгүй байж, хүний хийсэн бүтээснийг үгүй хийж, хов живийг л түгээж, хоолоо олж идэх юм. Арчаагүй хүмүүс юм даа. Өнөөдөр ямар ч утаа алга. Шахмал түлш маш их үр дүнтэй байгаагаа харуулж байгаа юм биш үү. Нийгэмд зөв мэдээ мэдээлэл түгээх ухаан, оюун бодол та бүхэнд алга. Харамсалтай.
хар масс 2019-11-12 103.229.123.9
хийсэн юманд нь хордоод үхээд байнөлдаа малаа.мал нь зуданд үхвэл их л харамсдаг байхдаа малчин.ккк
Иргэн 2019-11-12 139.5.217.172
Засгийн газар энэхүү сайжруулсан нэртэй хороо иргэдэд тулгахаасаа өмнө зуухандаа хир нийцэж байгаа вэ гэдгийг туршиж тогтоосоны дараа шийдвэрээ гаргах ёстой байтал Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга мэргэжлийн бус Цагаанхүү гэгч дуракийн мэдээлэлд үндэслэн гоомой шийдвэр гаргасанаас болж 10 хүний алтан амь 700 иргэн эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй энэ хариуцлагагүй явдлын төлөө нэг ч хүн хариуцлага хүлээхгүй байгаа нь шударга ёс мөн үү ХҮРЭЛСҮХЭЭ..Засгийн газар ОГЦОР ОГЦОР ОГЦОР
Хүрэлсүх 2019-11-12 59.153.113.44
Чи ардчилсан намын гөлөг үү. Наад агаарын бохирдлоор доктор хамгаалсан хүн байна
Зочин 2019-11-12 180.149.65.2
заа битгий хуцалд аа агаар цаваршсэн нь үнэн
Зочин 2019-11-12 103.229.123.9
цэвэр агаарт хүн үхээд байналдаа.
Зочин 2019-11-12 202.179.26.165
агаар цэвэршсэн гэдэг нь худлаа харин ч бүр хачин хоолой хатаж боосон муухай үнэр үнэртэж байгааг олон мянган гэр хорооллын иргэд мэдэж байгаа 10 сард дулаан байсан зарим өдөр нь салхитай тийм болохоор утаа багассан гэж баярлах болоогүй одоо жинхэнэ хорт утааны үе ирж байна , бүгдээрээ ингээд чимээгүй хордоод суугаад байх уу нүүрснээс хэд дахин хортой гэж мэргэжлийн хүн хэлээд байхад хоорондоо хэрэлдэж суух биш нэгдэж тэмцэх хэрэгтэй шүү дээ
Зочин 2019-11-12 202.179.26.165
Тэр сайжруулсан түлшийг ямарч хоргүй гэж шинжлүүлсэн дарга сайд нарт тэр түлшийг нь түлээд утаанд нь хэдэн цаг суулгаад үзвэл жинхэнэ мөн чанарыг нь мэдэх байх . үнэрлэх мэдрэмж нь хэвийн ажилладаг хүн бүр энэ хорт түлшийг үнэртээд мэдээд байхад зарим нь яагаад ийм мэдрэмжгүй байгаа юм бэ бид нарын үр хүүхэд энэ агаараар амьсгалж амьдарч байна ш дээ үр хойчоо хордуулмааргүй байна , утааг багасгах ганц зөв арга бол орон сууцжуулах ш дээ . Тэр болтол нүүрсээ түлээд байж байсан нь дээр байсан юм
Зочин 2019-11-12 202.131.245.26
ХИМИЙН УРВАЛ, ХИМИЙН ОЙЛГОЛТГҮЙ ХҮМҮҮС УТААГҮЙ БОЛСОН ГЭЖ ОЙЛГОООД БНА. НҮҮРС ХҮСЛИЙН ХИЙ ГАРГАЛГҮЙ ШАТДАГ 1 УРВАЛ БАЙДАГ ТЭР НЬ УСТӨРӨГЧИЙН ШАТАХ УРВАЛ БУСАД ШАТАМХАЙ ЗҮЙЛС НҮҮРС ХҮЧЛИЙН ХИЙ БУЮУ БИДНИЙ ХЭЛЛЭГЭЭР УТАА ЯЛГАРУУЛНА.