Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв.
АГААРЫН ЧАНАРЫН ИНДЕКСИЙН БУДЛИАН ҮҮГЭЭР ДУУСАХГҮЙ. 0-50 БУЮУ “ЦЭВЭР” ГЭХ ҮЗҮҮЛЭЛТ ДОТОР АГААР ДАХЬ АЛЬ НЭГ ХОРТ БОДИСЫН ХЭМЖЭЭ 0-12 НЭГЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ҮЗДЭГ БАЙСНЫГ ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙГАА ХЯТАД СТАНДАРТААР 0-35 БОЛГОЖЭЭ.
Энэ долоо хоногоос хүйтний эрч чангарч, “Түлшний багийнхан” жинхэнэ дүнгээ тавиулах цаг ирлээ. Энэ багт Ерөнхий сайдаас эхлээд “Тавантолгой түлш” үйлдвэрийн ажилтан, борлуулагч гээд өргөн фронтоор хүчин зүтгэдэг. Түүхий нүүрсийг халж, шахмал түлшинд шилжсэн зоригтой алхамд золиос байх ёстой гэж үзэх нэгэн ч бий. Тэгвэл өнөөдрийн байдлаар мянга шахам иргэн угаартаж, 10 хүн амь насаа золиослоод байна. Гэхдээ хохирогчид бүгдээрээ муу зуухтай, яндангаа хөөлөөгүй, хаалтаа хаасан, тэр бүү хэл түлш түлчихээд зуухнаасаа яндангаа салгаж унтсан гэх мэтээр өөрсдийн буруугаас болж хорвоог орхисон гэж буй. Сенсаацын дархлаатай монголчууд өнгөрсөн амралтын өдрүүдэд 35 иргэн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хандсан тухай мэдээллийг огтхон ч ойшоосонгүй. Өвөл айсуй гэдэг үг “үхэл айсуй” гэсэн заналхийлэл шиг сонсогдох болсон энэ цаг үед иргэд галлагаандаа хариуцлагатай хандаж, гэр бүлээ хамгаалах нь чухал гэдгийг эрхбиш ойлгосон байх. Нүүрс асаж дуусаад, цогших үед нь дулааныг хадгалах зорилгоор хаалтаа хаадаг нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгааг судлаачид туршилтаар гаргаж ирснийг онцолъё.
ШАХМАЛ ТҮЛШ ТӨГСГӨЛДӨӨ ХАМГИЙН ИХ СО ЯЛГАРУУЛДАГ
Бидний хэрэглэж заншсан хүрэн нүүрсэнд нүүрстөрөгчийн агуулга 60 хувь, дэгдэмхий бодисууд 40 хувь байдаг бол сайжруулсан шахмал түлш хийсэн чулуун нүүрсний 8090 хувийг нүүрстөрөгч үлдсэн хувийг нь дэгдэмхий эзэлдэг. Энэ нь шаталтын үеийн хаталт, хагарал, дэгдэлтийн процесс харилцан адилгүй явагдах шалтгаан болж байна. Химийн инженер, “Монгол нүүрс” ассоциацийн тэргүүн Ж.Золжаргал нарын эрдэмтэн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнд уламжлалт зууханд түүхий нүүрс болон шахмал түлшийн шаталтын процесст шинжилгээ хийжээ. Есдүгээр сард манай сонинд тус хүрээлэнгийн захирал Б.Жаргалсайхан ярилцлага өгөхдөө хийн анализатор нь эвдэрсэн гэж байв. Харин судлаачид Агаарын чанарын албанаас хэмжигч багаж авч, туршилтаа хийсэн аж. Гурван цагийн турш үргэлжилсэн шаталтын төгсгөлд буюу цогшоод ирсэн үедээ түүхий нүүрсний ялгаруулж буй CO буюу нүүрстөрөгчийн дутуу исэл 860 ppm байсан бол шахмал түлшнийх хоёр дахин их буюу 1713 ppm байжээ. Энэ үед иргэд дулаанаа хадгалах зорилгоор зуухны хаалтаа хаадаг нь угаарын хий дотоод орчинд тархаж, үхэлд хүргэдэг гэх урьдчилсан дүгнэлт гаргав. Гэхдээ ийм туршилт 510 удаа хийж байж, дундаж үзүүлэлтээр судалгаанд ашиглах боломжтойг ШУТИСийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн хими, инженерийн салбарын дэд профессор Д.Илчгэрэл онцолсон. Төгсгөлдөө хоёр дахин их угаарын хий ялгаруулж байгааг дутуу шаталттай холбон тайлбарлаж буй. Шахмал түлш төгсгөлдөө ялгаруулсан үнсэн бүрхүүл дотроо дутуу шатаж, СО үүсгэдэг. Хуучин цагт эмгэд галын шилээврээр гуравхан татаад л үнсийг нь буулгаж, уугиж буй галаа дүрэлзтэл асаадаг байсныг энд дурдалтай ч биш дээ. Өнөөгийн гэр хорооллын иргэд галаа ч түлж чадахгүй болсны жишээ энэ.
УГААР МЭДРЭГЧИЙН СТАНДАРТЫГ ТҮРҮҮЛЖ ГАРГААРАЙ
Нийслэлээс шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийсэн. Зуухны судалгаа хийгээгүй, мэдээллээр хангаагүй байж шахмал түлшийг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан болжээ гэдэгт үндсэндээ санал нэгдэв. Угаартаж үхэх аюулаас сэргийлэхийн тулд нийслэлээс 6.6 тэрбум төгрөгөөр айл бүрт CO мэдрэгч (дитектор) суурилуулах шийдвэр гаргасан. Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд суурилуулах чиглэл өгсөн ч 30-ны өдөрт багтаан тараахаар хугацааг сунгажээ. Харин угаарын хийн дитекторыг эхэлж туршаад, дохио дуугарах хугацаа, хэмжээнд нь стандарт тогтоож, иргэдэд мэдээллийг сайтар хүргэхийг хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэд анхааруулсан юм. Тог тасарсан, цэнэг дууссан, мэдрэгч нь бохирдсон гэх мэт шалтгаанаар дитектор ажиллахгүй байх тохиолдолд дахин олноороо угаартах эрсдэлээс сэргийлэхийг онцгойлон анхааруулсан юм. Гэвч сар дундаа орж байхад энэ талын мэдээлэл “хар авдрандаа” хав дарагдаастай л байна. Агаарын бохирдлоор мөнгө хийж ирсэн, хийх гэсэн хүсэлтэй албан тушаалтнуудын лобби үүний цаана хүчтэй яваа талаар эх сурвалж хэлж байв. Товлосон хугацаа ирэхэд цэгцрэхгүй байх ч магадлалтай тул иргэд өөрсдөө пийшингийнхээ ан цавыг битүүмжилж, яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг мөн онцолсон.
УТАА ГУРАВ ДАХИН БУУРСАН НЬ ИНДЕКСИЙГ ХОЁР ДАХИН ЗӨӨЛЛӨСӨНТЭЙ ХОЛБООТОЙ
“Утаа үнэхээр багасчихлаа” гэж баярлах нэгэн байхад, “гадуур явахад сонин юм үнэртээд, толгой өвдөөд байна” гэх хэсэг байна. Харин агаарын чанарыг хэмжих багаж өөр зүйл “хэлж” байна. Утаа үзэгдэхгүй ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 23 дахин ихэссэн байв. Тухайлбал, хүхрийн давхар исэл (SO2) 2018 оны аравдугаар сард стандартаас давсан тохиолдлын тоо дөрвөн хувийг эзэлдэг байсан бол өнгөрсөн долоо хоногт 57 хувь болж өсжээ. Ийм үзүүлэлт долоо хоног бүрийн тайланд давтагдаж байна. Түүнчлэн PM10 тоосонцор 75 хувьд нь стандартаас давж байсан бол 89 хувь болж, нэмэгдсэн байна. 2018 оны аравдугаар сарын 10-ны өдөр БОАЖ-ын сайд Б.Цэрэнбатын тушаалаар “Агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журам”д өөрчлөлт оруулсан билээ. Энэ өөрчлөлтөөр 101200 нэгжийг “бага бохирдолтой” гэж, 201300 нэгж байвал “бохир долтой”, 301400 бол “их бохирдолтой”, 400500 бол “маш их бохир долтой” гэж тооцохоор зөөллөв. Энэ нь урд хөршид мөрдөгддөг стандарт аж. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын стандартыг АНУ болон Европт мөрддөг. Үүгээр бол 101150 нэгж нь “бага бохирдолтой”, 151200 нь “бохирдолтой”, 201250 нэгж болоод ирэхэд “их бохирдолтой” гэж улаан өнгөөр аюултай байдлыг илэрхийлдэг. Гэтэл энэ нь манайд дөнгөж бохирдол эхлэх хэмжээ болсон юм. Агаарын чанарын индексийн будлиан үүгээр дуусахгүй. 050 буюу “цэвэр” гэх үзүүлэлт дотор агаар дахь аль нэг хорт бодисын хэмжээ 012 нэгж байх ёстой гэж үздэг байсныг одоо мөрдөгдөж байгаа хятад стандартаар 035 болгожээ. Энэ зөрүү 23 нэгжид хамаарах бохирдлын хэмжээ, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн судалгаа одоогоор огт алга. Учир нь дор хаяж 36 сарын турш хэмжилт хийснээр илэрхийлэх боломжтой аж. Ингээд ил харагдах тоогоор ч, түүн дотор илэрхийлэх нэгжээр ч дахин дахин “зөөлрүүлж”, хорт бодисын хэмжээг аюулгүй гэж ойлгогдох бүхий л ажиллагааг хийжээ. Үнэхээр дэлхийн стандарт хэт “сүржигнэсэн” байгаад, манайд мөрдөж байгаа нь онц хохиролгүй бол аштай юу. Нөгөө талаас Б.Цэрэнбат сайд бас их “буянтай” шийдвэр гаргасан. Ядаж л бид “бага бохирдолтой” гэж бодоод сэтгэл санаагаар тайван аажмаар хор дож байгаадаа баярлах ёстой юм шиг байна.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодисын агууламж дахь хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2) өмнөх оны мөн үеийнхээс 2.1-3.5 дахин их байна.
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Холбоотой мэдээ