Д.Одбаярын хэргийг энэ долоо хоногт эцэслэнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Д.Одбаярын хэргийг энэ долоо хоногт эцэслэнэ

Д.Одбаярын хэргийг энэ долоо хоногт эцэслэнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярт тавьсан хилийн хоригийг цуцлаагүй байгаа ба түүнийг хэргийг энэ долоо хоногтоо багтаж шийдвэрлэнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ.

Түүний хилийн хориг баасан гаригт /2019.11.15/ дуусах юм. Мөн түүний холбогдсон хэргийг Нисэхийн аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулахаар болсон бөгөөд түүнд торгуулийн арга хэмжээ авах талаар яригдаж байгаа билээ.  Гэхдээ хилийн хориг цуцлагдсан ч тэрбээр торгуулиа төлж байж эх орондоо ирэх боломжтой гэжээ.

Харин Д.Одбаяртай хамт явсан А-г БНСУ-д ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байгаа ба үүнд Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамыг хамтран ажиллаж байгаа юм. Мөн Инчеоны цагдаагийн газраас А-г эрэн сурвалжлуулахаар Интерполд хүсэлт гаргаад байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж: JTBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж