Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ | News.MN

Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын тов гарчээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн 2018 оноос эхэлж ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг толгойлж явсан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад улмаар прокурор, шүүх рүү шилжүүлсэн билээ.

Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.

Дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.11.11/ 13.30 цагт хийхээр товлосон ч яллагдагчаар татагдсан дээрх хүмүүсийн өмгөөлөгчид нь хурал давхацсан тул хойшлуулах хүсэлт тавьсан байна. Ингэснээр урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 18-ны 14.00 цагт хийхээр товлосон аж.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mn v 2019-11-12 202.9.43.124

novshiin shuux

Avatar

Зочин 2019-11-12 122.201.21.122

Dood humuuseer ni tug tahiad l ungurnu shuu dee, taaj yadah yuu baidag yum!

Avatar

Зочин 2019-11-12 202.179.25.168

bolj baina. sain baina.

Avatar

Зочин 2019-11-12 192.82.69.170

БАС МӨНГӨ УГААСАН

Avatar

Зочин 2019-11-12 192.82.71.40

Миат ажилчидаа үнэгүй нисгэх билет нь бидний өндөр үнээр нисэх төлөөс юм. Дэндүү шудрага бус!!!. Үхэж далд ороосой.
Мөн жэнхбаяр ждүгийн том жишээ биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж