Капитрон банк 18 жилийн ойгоороо хосоор нь Европ аялуулна | News.MN

Капитрон банк 18 жилийн ойгоороо хосоор нь Европ аялуулна

Капитрон банк 18 жилийн ойгоороо хосоор нь Европ аялуулна

2001 оны 11 сарын 16-нд үүсгэн байгуулагдаж байсан Капитрон банк өнөөдөр 900 орчим тэрбум төгрөгийн актив хөрөнгөтэй, 75 тэрбум төгрөгийн дүрмийн сантай,  40 гаруй салбар нэгжтэй, 400 гаруй мэргэшсэн ажилтан албан хаагчидтай Монгол Улсын хамгийн хурдацтай хөгжиж буй банкны нэг болон өргөжжээ.

Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч “Global Banking & Finance Review” сэтгүүлээс “Жижиг, дунд бизнесийг дэмжигч 2018 оны Монгол Улсын шилдэг банк”, МУЗГ, МҮХАҮТ-аас хамтран тодруулдаг “Топ 100 аж ахуй нэгж”-ээр 3 жил амжилтаа ахиулан шалгарсан Капитрон банк зээлжих зэрэглэлийн үнэлгээгээгээ Олон улсын үнэлгээний Moody’s Investors Service агентлагаар хийлгэж, B3 “тогтвортой” хэмээн үнэлгээг авсан амжилтаар 18 жилтэйгээ золгож байна.

18 жилийн ойгоо угтаж буй Капитрон банкнаас “Европоор аялцгаая” хадгаламжийн урамшуулалт аяныг 2019.11.01 – 2019.12.20-ны өдрийн хооронд зарласан. Тус аян Капитрон банкны бүх салбар нэгжээр явагдана.

Та өөрт тохирсон хугацаатай хадгаламжийн бүтээгдэхүүнийг сонгож, 6 сараас дээш хугацаатайгаа 500,000 төгрөгийн хадгаламж нээлгэсэн бол аянд оролцох эрхтэй болох бөгөөд хэрвээ 1,000,000 төгрөг хийсэн тохиолдолд 2 сугалааны эрх буюу 500,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэй болох юм. Мөн таны хуучин хугацаатай хадгаламжийн хугацаа дуусаж, та 6 сараас дээш хугацаагаар сунгасан 500,000 төгрөг тутамд 1 сугалааны эрхтэй болохоос гадна хуучин хадгаламждаа 500,000 төгрөгийн орлого хийвэл 1 сугалааны эрхтэй болно. Энэхүү аянд валютийн хадгаламж нээлгэсэн харилцагчид ч хамрагдах юм. Аяны азтанууд 2019.12.23-ны өдөр тодорно.

Эрхэм харилцагч таныг өөрийн мөнгөн хөрөнгөө эрсдэлгүй найдвартай банкинд хадгалуулан буурал европийн үзэсгэлэнт газраар хамгийн хайртай хүнтэйгээ аялах “Европоор аялцгаая” урамшуулалт аянд хамрагдахыг урьж байна.

Хадгаламжийн үйлчилгээний талаар мэдээллийг Capitronbank.mn цахим хуудсаар болон аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Capitronbank фэйсбүүк хуудас, Капитрон банкны мэдээллийн лавлах 1800-2020 дугаар, өөрт ойрхон салбар нэгжээс аваарай. Та бүхэнд амжилт хүсье!

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж