Нэгдүгээр эмнэлэгийн гадна талбайд 136 автомашины зогсоол байгуулжээ | News.MN

Нэгдүгээр эмнэлэгийн гадна талбайд 136 автомашины зогсоол байгуулжээ

Нэгдүгээр эмнэлэгийн гадна талбайд 136 автомашины зогсоол байгуулжээ

Нэгдүгээр эмнэлэгийн гадна талбайд 136 автомашины зогсоол байгуулжээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд арваннэгдүгээр сарын 10-нд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хотын удирдлагууд хүлээн авчээ.

Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хувьд гадна 5294 м2 талбайд асфальт бетонон хучилт хийж, талбайн гэрэлтүүлэг, үйлчлүүлэгчдэд зориулсан сандал, амралтын сүүдрэвч бүхий тусгай хашлагатай ногоон байгууламж, явган хүний зам, харуулын байр, дугуйн зогсоолоос гадна авто замын хэвтээ болон босоо тэмдэглэгээтэй тусгай зориулалтын дөрөв, мөн энгийн 136 автомашины зогсоол, орц гарцыг шийдэж өгснөөр иргэд ая тухтай орчинд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна. Гадна зам талбайн тохижилтын зураг төслийг “Мод арч” компани боловсруулж, гүйцэтгэгчээр “Жи Пи экспресс финанс” компани ажиллажээ.

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд мөн 852 м2 талбайд асфальт бетонон хучилт хийсэн төдийгүй автомат хаалга бүхий төмөр хашаа, хяналтын камер, ханын болон гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зогсоол, амралтын сүүдрэвч зэрэг ногоон байгууламжтай болгон тохижуулсан байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 7247 м2 талбайг асфальт бетонон хучилттай болгож, тусгай зориулалтын 12 ба энгийн 50 автомашины зогсоол, авто зам болон явган хүний зам дагасан гэрэлтүүлэг, төмөр хайс хашлага, автомат болон буудаг хаалга, харуулын байр, явган замын хашлага, сандал, хогийн сав зэрэг амралтын сүүдрэвчтэй ногоон байгууламж, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулжээ.

Эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол,  гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж