Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана

Гари Рассель, Н.Төгсцогт нар нэгдүгээр сард тулалдана

Тулааны спорт сонирхогчдыг удтал хүлээлгэсэн тулаан 2020 оны нэгдүгээр сард болох гэж байна. Мэргэжлийн боксын “IBO” холбооны дэлхийн аварга, “Лондон 2012” олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдана.

Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт энэ тухай мэдээллийг өөрийн фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг “King Tug” буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосон бөгөөд тулалдах гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд гэрээндээ албан ёсоор өчигдөр /2019.11.11/ гарын үсэг зуржээ.

Тэд тавдугаар сард тулалдах ёстой байсан ч Рассель зөвшөөрөөгүй юм. Гари Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж,  17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин ажээ.

А.АНИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж