Трампыг огцруулах ажлын талаар бид юу мэдэх ёстой вэ?

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Трампыг огцруулах ажлын талаар бид юу мэдэх ёстой вэ?

Трампыг огцруулах ажлын талаар бид юу мэдэх ёстой вэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс төрийн өрсөлдөгчөө мөрдүүлэхийн тулд украинчуудыг дарамталсан хэргийн дагуу тус улсын Төлөөлөгчдийн танхим түүнд "итгэл үзүүлэх" -ээр мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын явц хаалттай байгаа бөгөөд энэ долоо хоногт эхний нээлттэй сонсгол хийж, олон нийтэд мэдээллэх юм байна. Энэхүү нээлттэй сонсгол болохоос өмнө бид Ерөнхийлөгчийг огцруулах үйл явцын талаар юу мэдэж байх хэрэгтэй вэ?

ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ(IMPEACHMENT) БУЮУ ОГЦРУУЛАХ АЖЛЫН МӨРДӨН БАЙЦААЛТ БОЛОН САНАЛ ХУРААЛТ

АНУ-ын Конгресс Дональд Трампыг Ерөнхийлөгчийн ажил үүргээ хангалттай сайн биелүүлж чадаагүй хэмээн үзсэн тохиолдолд Трампад "итгэл үзүүлэх" буюу огцруулах талаар мөрдөн байцаалт явуулж болно. Тус улсын Үндсэн хуулийн II зүйлд Ерөнхийлөгч, түүнийг огцруулах болон Гүйцэтгэх засаглалыг зохицуулах талаар заасан байдаг. Үүнд "АНУ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, бусад иргэний албан тушаалтнуудыг урвасан, худал мэдүүлсэн, хээл хахууль авсан, ноцтой гэмт хэрэг үйлдсэн болон хуйвалдаанд оролцсон гэх хэргээр "итгэл үзүүлж" ажлаас нь чөлөөлнө хэмээсэн байна.

"Ноцтой гэмт хэрэг болон хуйвалдаан" гэдэг үг ихэвчлэн хууль хяналтын байгууллагынхан хууль зөрчсөний улмаас донгодуулахад хэрэглэгддэг үг. Тиймдээ ч энэ нь бидний ерөнхий ойлголтоор гэмт хэрэг гэсэн үг бус, албан тушаалынхаа тангаргийг зөрчих гэдэгтэй утга дүйх үг юм. Мөн Ерөнхийлөгчийг огцруулахаар мөрдөн байцаалт явуулахын тулд Конгресст гэмт хэргийн тодорхой баримт, нотолгоо байх албагүй гэсэн үг.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ ТАЛААР МӨРДӨН БАЙЦААЛТЫГ ХЭН ЭХЛҮҮЛДЭГ ВЭ?

Конгресс. Ялангуяа төлөөлөгчдийн танхим. Үндсэн хуульд заасны дагуу танхим Ерөнхийлөгчийг ямар нэг "Ноцтой гэмт хэрэг болон хуйвалдаан"-ы хэрэгт буруутган, мөрдөн байцаах ажлыг эхлүүлэх эрхтэй. Гэхдээ ингэлээ гээд Ерөнхийлөгч огцорчихно гэсэн үг биш. Хэрвээ мөрдөн байцаалтын дүнд Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан байна гэж үзвэл Цагаан ордонд Ерөнхийлөгчийг огцруулах талаар санал хураана. Олонхын саналаар Ерөнхийлөгчийг огцруулах шаардлагатай хэмээн үзвэл "итгэл үзүүлэх" асуудал улсын дээд шүүхэд шилжиж, дээд шүүхээр шийдэгдэнэ.

ӨМНӨ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОРЧ БАЙСАН УУ?

АНУ-ын түүхэнд Эндрью Жонсон, Билл Клинтон, Ричард М.Никсон нарыг огцруулахаар мөрдөн байцааж, санал хурааж байсан аж. Гэхдээ дээд шүүхийн шийдвэрээр хэнийг нь ч бүрэн огцруулж байгаагүй гэнэ. Хэрвээ дээд шүүх Ерөнхийлөгчийг огцруулах шийдвэр гаргавал Ерөнхийлөгчийн суудалд дэд ерөнхийлөгч дэвшин суух ёстой гэнэ.

ТРАМПАД "ИТГЭЛ ҮЗҮҮЛЖ" БАЙГАА ЮУ?

Хараахан үгүй. Одоохондоо мөрдөн байцаалт ид явагдаж байна. Хэрвээ мөрдөн байцаалтын дүнд Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан бий гэж үзвэл түүнд "итгэл үзүүлэх" ажил эхэлж, Цагаан ордон санал хураана. Одоогийн байдлаар Цагаан ордны олонх нь Трампыг огцруулах хэрэгтэй хэмээн үзэж байгаа гэсэн мэдээлэл бий ч санал хураалт дээр яг хэчнээн хүн Трампын эсрэг нэгдэж байж хэрэг дээд шүүхэд шилжих ёстойг бид мэдэхгүй. Ямартай ч 32 хүн Трампын эсрэг буйгаа нээлттэй илэрхийлсээр байна.

МӨРДӨН БАЙЦААЛТ ЯМАР ШАТАНДАА ЯВЖ БАЙГАА ВЭ?

Ордны тагнуулын хорооны дарга Респ. Адам Шифф(П-Калиф) Засгийн газрын хяналт, гадаад хэргийн хороодтой хамтран мөрдөн байцаалтыг ахалж байна. Мөрдөн байцаалтын дүнд Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан бий гэж үзвэл дээд шүүх "итгэл үзүүлэх" ажлыг эхлүүлж, Цагаан ордонд санал хураалт болно. Харин энэ санал хураалт зул сарын үеэр тохиож болзошгүй болоод байна.

МӨРДӨН БАЙЦААЛТ ХЭЗЭЭ ЭХЭЛСЭН БЭ?

Хэнээс асуухаас хамаарна. Ордны шүүхийн дарга Жеррольд Э.Надлерийн хариуцсан баг Ерөнхийлөгчийг огцруулах талаар мөрдөн байцаалтыг эхлүүлсэн бөгөөд тус багийн зарим гишүүд энэ ажлаа зун эхлүүлсэн гэлцдэг. Харин ордны төлөөлөгч Нэнси Пилоси(Д-Калиф) тэднийг дэмжээгүй бөгөөд есдүгээр сарын дунд үеэр Трамп украинчуудад дарамт учруулсныг мэдээд, бодлоо өөрчилж, мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгсөн юм.

АРДЧИЛСАН НАМ ЯАГААД ТРАМПЫГ ОГЦРУУЛАХААР САНААРХАЖ БАЙНА ВЭ?

Трамп Ерөнхийлөгчийн албан тушаал, эрх мэдлээрээ далайлган гадаад улсын Засгийн газрыг өөрөө дахин сонгогдохын төлөө туслуулах санаатай байгаа талаар Нэнси мэдмэгцээ мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх зөвшөөрөл өгчээ.

Тийнхүү Цагаан ордон Трампын Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй долдугаар сарын 25-нд утсаар ярьсан протоколыг нийтэд ил болгов. Үүнээс харахад Трамп Украины Ерөнхийлөгчөөс "тусламж" асуун, өөрийнх нь улс төрийн өрсөлдөгч Байдэнийг, 2016 оны сонгуулийг Орос биш Украин хэрхэн будилаантуулж байсныг мөрдөх үүрэг өгчээ. Энэ бүхэн нь ардчилсан намынхны хувьд Трамп сонгууль будилаантуулахын тулд гаднын хүч ашиглахыг санаархсан хэмээн буруутгаж, огцруулах талаар ярихад хангалттай шалтгаан болоод байгаа билээ.

ТРАМПЫГ ОГЦРУУЛАХ МӨРДӨН БАЙЦААЛТ ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙНА ВЭ?

Цагаан ордон одоогоор хаалттай хаалганы цаана гэрчүүдээс мэдүүлэг хүлээн авч байгаа бөгөөд Украины ихэнх албаныхан АНУ-аас цэргийн тусламж авсаар байхын тулд Трампын шаардлагыг биелүүлэх хүнд дарамтад орсон хэмээн санал нэгдэцгээж байна. Гэрчүүдээс дор хаяж дөрөв нь Украины шинэ Ерөнхийлөгч Трампаас цэргийн тусламж авахын тулд түүний улс төрийн өрсөлдөгч, дэд ерөнхийлөгч асан Жо Байдэнийг мөрдөхөөр тохиролцсон хэмээн баталж байна.

Европын холбооны Элчин сайд Гордон Сондланд бол Трампыг Украинд сурталчилж байсан гол хүмүүсийн нэг. Тэрбээр Трампын Украинд тавьсан шаардлага бол "Украинчууд Байдэн болон 2016 оны тухай мөрдвөл цэргийн тусламжаа авч болохоор болно" гэсэн гол утга бүхий шахалт байсан хэмээн хэлж байна.

Харин Александр Виндман бол Украины үндэсний аюулгүй байдлын шинжээч. Тэрбээр Ерөнхийлөгчтэйгээ хамт долдугаар сард Трампын яриаг сонссон. Трамп Ерөнхийлөгч Зеленськийг дарамталсны дараа маш их түгшиж байсан бөгөөд тухайн утасны дуудлагыг протокол болгон дэлгэсэн үндэсний аюулгүй байдлын хуульч Жон Эйзэнбергт санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Виндман болон өөр үндэсний аюулгүй байдлын ажилтан Фиона Хилл нар уг хэрэг Трампын штабын дарга Мик Мулванейтэй мөн холбогдохыг мэдэгдэв.

Мөн Цагаан ордны өөр ажилчид Трампын хувийн өмгөөлөгч Рүдольф Жулиани Украинд сүүдрийн гадаад бодлого явуулж, Украинчуудаас авсан худал мэдээллээр АНУ-ын Элчин сайд Мари Иовановичийг хорлох гэж байсан хэмээн нотолжээ. Харин Мари өөрийг нь Байдэнд үнэнч байсны төлөө Трамп зайлуулахыг хүсч байсан гэдгийг баталсан байна.

ХЭРВЭЭ МӨРДӨН БАЙЦААЛТЫН ДҮНД ТРАМПЫГ ОГЦРУУЛАХ ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН БИЙ ХЭМЭЭН ҮЗВЭЛ ДАРАА НЬ ЮУ БОЛОХ ВЭ?

Хэлэхэд хэцүү. Дор хаяж, Бүгд найрамдах намын 15 сенатч Трампын үйлдлийн талаар хүсэл зоригоо илэрхийлж, гадаадын Засгийн газруудаас улс төрийн тусламж хүссэн ч одоогоор хариу өгсөн болон дэмжсэн улс алга байна. Бүгд найрамдах намын ихэнх сенатч Трампын талд байгаа. Тиймээс одоохондоо байдал Трампд ашигтай байна. Трампыг огцруулахын тулд дор хаяж Бүгд найрамдах намын 20 сенатч Ардчилсан намынхантай санал нийлэх хэрэгтэй байна. Трампын хэргийн тухай шинэ баримтууд гарах тусам Бүгд найрамдахчуудын ам улам чангарч, мэдээлэл өгөхөөс татгалзсаар байна.

ИЙМ ХЭРЭГ ҮҮССЭН Ч ТРАМП 2020 ОНЫ СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨЖ БОЛОХ УУ?

Тийм. Цагаан ордон Трампын эсрэг санал нэгдлээ ч тэр дахин өрсөлдөж болно. Харин хэрвээ түүнийг бүр огцруулбал, өмнө нь тийм зүйл болж байгаагүй болохоор түүний дахин өрсөлдөж болох эсэхийг үндсэн хуулиар тайлбарлана. Мөн сүүлд сенатчид Ерөнхийлөгчийг огцруулах болон дахин сонгуульд өрсөлдүүлэхгүй байх талаар санал тавьжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ МӨРДӨН БАЙЦААЛТ БОЛОН САНАЛ ХУРААЛТ 2020 ОНД СУНЖРАХ УУ?

Фиксийн Аарон Блэйк хэрэв цаг өөр байсан бол дээрх асуудлыг хэдэн сарын дотор шийдэх боломжтой. Гэвч ардчилсан намынханд одоо хэцүү цагийн хуваарь тулж ирээд байна. Пилосигийн баг өөрсдөд нь цаг байгаа мэтээр харагдахыг хүсч байгаа ч үнэн хэрэгтээ 2020 он болж дараагийн сонгууль ойртсоноор Трампыг огцруулах нь тийм ч ашигтай зүйл байхаа улам бүр болино.

АМЕРИКЧУУД ЯМАР ҮЗЭЛ БОДОЛТОЙ БАЙГАА ВЭ?

Америкчууд Трампыг буруутгах тал дээр эргэлзээтэй хандацгааж байсан ч утасны дуудлага ил болсны дараа бүх зүйл өөрчлөгдөж, маш олон америкчууд Трампыг эсэргүүцэх болсон. Вашингтон Постынхон аравдугаар сард олон нийтийн дунд санал асуулга явуулахад америкчуудын 58 хувь нь Цагаан ордон Трамп буруутай, 49 хувь нь Трампыг огцруулах ёстой хэмээн үзэж байв.

Б.АМАРБАЯСГАЛАН 

ЭХ СУРВАЛЖ: WASHINGTONPOST.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж