Ньюс хөтөч: Монголын үндэсний фронтоос мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Монголын үндэсний фронтоос мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Монголын үндэсний фронтоос мэдээлэл хийнэ

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  18-20 градус, бусад хэсгээр 13-15 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын шүүх хурал болно.

09.00

  • Хүчирхийллийн хохирогчид сэтгэлзүйн тусламж үзүүлэх" эмнэлзүйн томоохон сургалт Парк зочид буудалд болно.
  • 8 аймгийн БОАЖГ-т хуванцар хог бутлагч, пресслэгч машин хүлээлгэж үйл ажиллагаа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байранд болно. Холбоо барих утас: 91910031
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг  СТӨ-нд зохион байгуулна. Холбоо барих утас: 325044

09.30

  • Улс төрийн нам ба Иргэний нийгмийн хууль эрх зүйн орчинг хэлэлцэх хэлэлцүүлгийг Blue sky зочид буудлын хурлын танхимд Европын холбоо, Шилэн нам, Транспэрэнси Инт , Бодлогод залуусын хяналт байгууллагууд хамтран зохион байгуулна.

11.00

  • Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны Баянхошууны хөтөлд Монголд анх удаа гэр хорооллын айл өрхийн хашаа, байшинд инженерийн хангамжаар хангах “Дэд бүтцийн төв”-ийн нээлт болно. Холбоо барих утас: 99659014
  • Үндэсний мэдээллийн төвд Монголын үндэсний фронтоос цаг үеийн асуудлаар мэдэгдэл хийнэ.

12.00

  • Ард санхүүгийн нэгдлээс өөрийн байрандаа мэдээлэл хийнэ

23.00

  •  БНСУ-ын Чэжү аралд болсон ДАШТ-нд оролцсон Монгол Улсын тамирчид эх орондоо ирнэ

ТӨРИЙН ОРДОНД 

Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Байнгын хорооны тогтоолын төсөл /Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, даргалагчийг томилох/.
3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж