“Замын түгжрэлд цагаа алдсанаас алхсан нь дээр” | News.MN

“Замын түгжрэлд цагаа алдсанаас алхсан нь дээр”

“Замын түгжрэлд цагаа алдсанаас алхсан нь дээр”

“Замын түгжрэлд цагаа алдсанаас алхсан нь дээр”

Хотын замын түгжрэл ярихаас ч залхмаар сэдвийн нэг болоод буй. Ажил, амралтын өдөргүй л хэдэн цагаар зам дээр гацаж, түгжирдэг дүр зураг Улаанбаатар хотын амьдралын хэмнэл болтлоо дасал болж. Жил ирэх тусам хотын хөл хөдөлгөөн нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй. Гадаа цас хаялж, халтиргаа гулгаа үүссэн энэ өдрүүдэд замын түгжрэл улам нэмэгддэг.

Ажил эхлэх, тарах цагаар хотын төвийн зам түгжирч, уртаас урт дараалал үүссэний улмаас хэн хүний хараал бардаг нь хэвийн үзэгдэл гэлтэй. Зарим жолооч уцаарлан бачимдаж явахад нэг хэсэг нь замын түгжрэлд өнгөрүүлж буй цагаа хэрхэн зөв ашиглах вэ гэж толгойгоо гашилгаж сууна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваах шинэ зохицуулалтыг наймдугаар сарын 15-наас үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Гэвч иргэд шүүмжлэлтэй хандсан учраас шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээ больж, өөр арга зам хайж байгаа тухайгаа нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлсэн. Өнгөрөгч долоо хоногт нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар /2019.11.07/ замын түгжрэлийг бууруулах талаар хэлэлцэж, дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр болгон нэмэгдүүлэх саналыг хэлэлцсэн гэх мэдээлэл цацагдах болсон. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаараа замын түгжрэлийг бууруулахад жолооч нар ямар байр суурьтай байгааг хүргэхийг зорилоо.

“ӨДӨРТ АВТО ОСЛЫН 70-80 ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВДАГ”  

  

“Хотын замын түгжрэлд нэг өдрийн дөрвөөс таван цагийг өнгөрүүлдэг шүү. Энэ замын түгжрэлийг бууруулахын тулд ямар нэгэн арга хэмжээ авах цаг нь болсон. Миний хувьд долоо хоногт хоёр удаа авто машины дугаарыг хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцохыг дэмжиж байна. Би даатгалын үйлчилгээний шуурхай албанд ажилладаг. Байнгын зам тээврийн осол бүртгэж авдаг. Ослын дуудлагын дагуу очих гэж замын түгжрэлээс болж, маш их уддаг. Зарим иргэд ид ачаалалтай ажил эхлэх, тарах цагаар замын голд мөргөлдөж, түгжрэл үүсгэх нь бий. Манай байгууллагад өдөрт дунджаар 70-80 авто ослын дуудлага ирдэг. Ослын дуудлага өвлийн улиралд халтиргаа гулгаатай замын хөдөлгөөнд оролцсоноор улам ихэсдэг” талаар замын хөдөлгөөнд оролцож байсан даатгалын компанийн шуурхай албанд ажилладаг Б.Энхболд жолооч хэлсэн юм.

“ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХЫН ТУЛД ЦАГААР ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ЗОХИЦУУЛЖ БОЛНО”

“Хотод стандарт хангасан такси үйлчилгээ, нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй. Явган ажил, гэрийн хооронд явах гэхээр зам талбай багатай. Ийм байхад замын түгжрэлийг бууруулахын тулд долоо хоногийн хоёр өдөр автомашины дугаарыг хязгаарлах нь буруу. Жирийн иргэд яаж ажил, амьдралаа амжуулж, амьдрах юм бэ. Бүхий л үйлчилгээ хотын төвдөө төвлөрсөн байхад иргэд хотын төв рүү зорчино биз дээ. Төрийн бүх үйлчилгээ хотын зах руугаа байрладаг бол өмнө яриад байсан замын хөдөлгөөний бүсчлэлийг хэрэгжүүлбэл арай өөр шүү дээ. Одоо ч хотын төвд машинаа байрлуулах зогсоол байдаггүй. Бараг үйлчилгээ авах газраасаа нэг, хоёр буудлын цаана машинаа тавьж байгаад төв рүү орж, ажлаа хөөцөлддөг. Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд цагаар хөдөлгөөнийг нь зохицуулж болно шүү дээ. Ажил, сургууль, цэцэрлэгийн цаг бүгд өглөө 08.00 цагт эхлэхээр түгжрэхгүй яах юм бэ. Орой тарах болохоор бас бүгд 17.00 цагт тардаг. Залуу ээжүүдийн хувьд бүр ажиллах нөхцөл байхгүй” хэмээн замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Цэцэнбадам жолооч бухимдангуй ярилаа.

“АЖЛЫН ӨДРӨӨС ГАДНА АМРАЛТЫН ӨДӨР ТЭГШ, СОНДГОЙГООР НЬ ХЯЗГААРЛАХ ХЭРЭГТЭЙ”

Б.Шагдарсүрэн жолооч ярихдаа “Миний бодлоор долоо хоногийн хоёр өдөр автомашины дугаарыг хязгаарлахыг дэмжихгүй байна. Би ойлгохдоо ажлын өдрүүдэд хоёр өдөр хязгаарлана гэж ойлгож байгаа. Харин ажлын нэг өдөр автомашины дугаарыг хязгаарладгаараа хязгаарлаад, амралын нэг өдрийг автомашины сүүлчийн тоог тэгш, сондгойгоор нь хязгаарлавал зүгээр юм шиг санагддаг. Тэгэхгүй бол амралтын өдөр бүр илүү замын түгжрэл үүсдэг болоод удаж байна. Манай ажил 13 дугаар хороолол орчимд байдаг. Гэр маань 25 дугаар эмийн санд байдаг. Ажил гэрийн хооронд явахад ойролцоогоор гурван цагийг замын түгжрэлд зарцуулдаг. Манай ажлын хувьд өглөө 09.00 цагт эхэлдэг байж байгаад түгжрэл эхлэхээс өмнө 08.00 цагт цуглаад оройн 17.00 цагт тардаг болсон. Оройн 18.00 цагаас ажлаасаа гарвал гэр хүртлээ гурваас дөрвөн цагийг замын түгжрэлд өнгөрүүлэх шаардлагатай болдог” гэв.

“ЗАМЫН ТҮГЖРЭЛД ЦАГАА АЛДСАНААС АЛХСАН НЬ ДЭЭР”

“Өмнө хэрэгжүүлэхээр яриад байсан A B C бүсчлэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. Тэр зохицуулалтаа дэлхийн хөгжилтэй орнуудад хэрхэн хэрэгжүүлж байна вэ тэр жишгээр нь л хэрэгжүүлэх хэрэгтэй. Миний хувьд ажлаасаа гэр рүүгээ машинаар явахаа байсан. Замын түгжрэлд хамаг цагаа алдаж байснаас алхсан нь дээр гэж боддог болсон” тухай жолооч С.Эрдэнэ хэлж байв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 871 мянга 350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501 мянга 934 нь нийслэлд бүртгэлтэй байна. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байна гэсэн судалгаа бий. Энэ нь бид автомашины хэрэглээгээ өөрчилж, шаардлагатай бол татгалзах цаг болсны илрэл.

Ямар нэгэн шинэ зохицуулалт хийхгүй бол өнөө л алхам бүрт стресстүүлж байдаг замын түгжрэлтэй нүүр тулсаар байх болно гэдгийг албаныхан мэдээллээд байгаа. Тиймээс түгжрэлээс гарах гарцыг хэн хүнгүй хайж, энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

http://share.hiub.mn/download.htm?id=49fvp0ff8pdo87u0drttadnudj 2019-11-12 124.158.126.68

http://share.hiub.mn/download.htm?id=49fvp0ff8pdo87u0drttadnudj

Avatar

Зочин 2019-11-12 202.179.24.109

ЭНХТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨГ 8 УРСГАЛТАЙ БОЛГО. ТӨВ УУЛЗВАРААС УРАГШ ЗАЙСАН ЛУУ ЭГНЭЭ УРСГАЛ НЭМЭХ ТАЛ ДЭЭР ХУВИЛБАР БОД. ХЭДХЭН БАЙШИНГИЙН ЭЗДИЙН ЭРХ АШИГ БҮХЭЛ БҮТЭН ХОТЫГ ХЯМРААЖ БАЙГАА ДЭЭР НИЛЭЭН НУХАЦТАЙ ЯРИМААР БАЙНА. ЦӨӨНӨӨС ЦӨӨН ОЛНООС ОЛОН Ч БИЛҮҮ ЮУ ГЭДЭГ БИЛЭЭ. ХЭДХЭН ХУУЛЬГҮЙ ДҮРЭМГҮЙ АРЫН ХААЛГАДАЖ АВСАН ГАЗРЫН НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛЦГООГООД ИНГЭЭД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БӨГЛӨРЧ ТАГЛАРААД СУУЖ БАЙГАА ДЭЭР МИНИЙ ШИЙДЭЛ БОЛ БЭЛЭН Л БАЙГАА. ЭРХ МЭДЭЛ БАЙВАЛ ГАНЦХАН ШӨНӨ Л ЗОХИЦУУЛНА.

Avatar

Зочин 2019-11-12 202.179.24.109

БӨГЛӨРӨЛ ҮҮСГЭХЭД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ҮЕ ҮЕИЙН ДАРГА САЙД НАРЫН Б ӨГСӨН ДЭЭР БАНЗАД.

Avatar

Soyoliin dovtolgoo mash ih heregtei 2019-11-12 64.119.27.172

Buh TV-eer udur bur davtaj 10 minutiin ch yumuu soyoliin dovtolgoo yavuulahiig uuregd, yavgan hunii zamiig tsever bailga gej, nus tseree buuljisuu bitgii haya gej, tamhinii ish hog tsaasaa bitgii ahay gej. Tegehgui bol yavgan yavahaar yavgan hunii zam deer ni nuli nus ter buuljis baihiimaa, tegeed bas zam tavidag nuhduud zamaa tegshhen tavij chadahguimaa, end tend degen dogon, havtanguud ni hovhrood hundiirtsun, er ni hezee ajil hiij surhiim be muu orkuud, tegcheed undur tsalin avna gej hutsna

Avatar

Зочин 2019-11-12 202.9.44.182

Нийтийн тээврийн үйлчилгээгээ сайжруулах хэрэгтэй байна.Бас зах руу явж байгаа автобусуудын чиглэлийг өөрчлөх хэрэгтэй. Төв замаар явж байгаа автобусыг зах руу явуулах шаардлагагүй зөвхөн шулуун нэг чиглэлд 5 шараас Офицеруудын ордон хүртэл явуулж байвал уг нь хотын төвөөр ажил сургуультай хүмүүс суух нь зүйгээр байхдаа

Avatar

автобусаа нэмээч 2019-11-12 49.0.137.86

10-р хорооллоос 100 айлын чиглэлд автобус явахгүй заавал дамжиж суудаг болохоор 1цаг 30 мин явдаг. Автобусанд багталцахгүй чихэлдэж байсанаас алхаад яавсан нь дээр. Олон жил алхаж яван даа

Avatar

Зочин 2019-11-12 66.181.183.95

Mashinaa 1-2 buudliin zaid orhij tovoor alhaj ajlaa amjuulj baina, zogsool haihgui amar baidag.
Odoohondoo Usnii noots tomor zamtaigaar ni Darhaniig tom hot bolgovol taarna.
Alsdaa orhonii hondiid harhorin hotoo bii bolgoh
Shuluun zamin avtobusaa urt bolgood battery-gaar ajilluulaad medeellin sambar deer buudal deer oiroltsoogoor heden minutin dara irehiig ni medeelchvel sain

Avatar

хар масс 2019-11-12 103.229.123.9

хориглон хязгаарлан хаана бооно мангаруудын хийж чадахм ердөө л энэ ш дээ.төр бариж чадахгүй сонгогдох дуртай ккк.өмхий баасууд.

Avatar

Зочин 2019-11-12 202.21.96.212

өөр яахын тэгээд орк минь, нэг бол та нар нутаг буцалдаа, хотыг маниус алхах ч газар алга байна ш дээ

Avatar

Хүннү 2019-11-12 202.179.25.80

Одоогийн Дугаарын хязгаарлалт нь байж л байг. Төвлөрсөн захуудыг өглөа 6-аас онгойж өдөр 15 цагт хаадаг болгох хэрэгтэй. Ийм байдлаар хүмүүсийн амьдарлын хэвшилийг өөрчлөх нь зөв. Элийгээ хийж өдөр болтол унтаж байдаг юм эрт босгож сур. Хөгжисөн орнуудын иргэд дандаа эрт босч ажлаа амжуулдаг юм билээ.

Avatar

Зочин 2019-11-12 66.181.184.44

Наймаачид зүгээр л бөглөрөл үүсгэх гэж очдоггүй байлгүйдээ. Өглөө 5,6д очсон ч үйлчлүүлэх хүнгүй бол юугаа бодож түрээсийн мөнгө төлж суухав. Төрийн байгууллагын зогсоолыг дарга, цэрэггүй ажилтан, үйлчлүүлэгч гэхгүй бүгдээс нь цагаар төлбөр авмаар юм. Одоо бол зогсоолоо хашаалаад хэдэн ажилтнууд нь өглөө машинтай ирээд өдөржин зогсоолдоо. Бүүр зогсоолдоо камертай, харуул хяналтын алба давхар татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулаад гадны үйлчлүүлэгчдийн 1 машин ч оруулдаггүйшд.

Avatar

элийгээ 2019-11-12 103.229.123.9

элийгээ хийгээд сэтгэгдэл уншаад сууж байнаа гарч цас шүүрд.ккк

Avatar

Хүннү 2019-11-12 202.179.25.80

Наад түгжрэлээ зүгээр орхи. Нийтийн тээврийн автобусаа хатуу графикаар явуулж сурга, таксины тоог нэм ингэсэн нөхцөлд асуудалгүй. Зохион байгуулалтаа сайжруулахгүй байж толгойтой болгон түгжрэл яриад яах юм. Таксигаа нэмчих юм бол наад халтуурчид бүгд ажил хийж эхлэнэ. Одоо ажил хийх хүн олдохгүй эр эмгүй нэг машин авчихсан “халтуур” хийдэг болсон. Тэд улсад нэг төгрөгний ч татвар төлдөггүй.

Avatar

Зочин 2019-11-12 66.181.184.44

Дугаарын хязгаарлалтаа зогсоогоочээ.Ядаж бөглөрдөг цагаар нь, талбайгаа тойруулаад хязгаарлаачээ.Төрийн алба 17.30 тардаг,бөглөрөл эхэлдэг энийг яаж хязгаарлаад ч дийлэхгүйшдээ. 17.20 д талбайн урд гэрэл дохион дээр зогсож байгаа машин хаашаа ч бөглөрөхгүй гарч амждаг. Бүх сургуулийг яаж, хэдэн чиглэлд автобустай болгох юм бэ, боломжгүй. хандгайт, санзай,7 буудал, найрамдал, орбит, баянхошуу, бараг тэрэлжээс 1р сургууль руу хүүхдээ зөөж байгаашд.

Avatar

4 асуудал бн 2019-11-12 202.21.108.159

Нэгд, маш яаралтай бүх сургуулиудыг автустай болгох хоёрт, дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгох, гуравт, тэр бүсчлэлийн асуудлаа шийд дөрөвт, бүх албан газрууд ажилтнуудаа нийтийн тээврээр зорчуул

Avatar

Ари 2019-11-12 202.21.115.165

Миний хувьд зуны дунд сараас эхлээд ажил гэрийн хооронд алхаж байгаа. Сардаа сайндаа л нэг удаа автобусанд суусан. Зарим сард бол огт суугаагүй, ялангуяа хичээл эхэлснээс хойш. Алхахад бага сага хүндрэлтэй талууд бас байгаа, гэхдээ түгжрэлд зогсож нервтэхтэй бол харьцуулах зүйл байхгүй. Дугуйн зам сайн байгуулах хэрэгтэй л гэж бодож байна. Зам гүүр шинээр бариад автомашины хэрэглээ дэмжсэн бүтээн байгуулалт хийгээд байвал хүмүүс машинаа унаад л байхыг бодно шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-12 66.181.188.244

Бүсчлэлээ хэрэглээд зоригтой туршаад үзээчээ Гадаад орнууд бүгд л ийм шүү дээ Юунаас айдаг байна аа Бүх зогсоол мөн байгууллагуудын зогсоолуудыг ч төлбөртэй болгох хэрэгтэй Цагаар зогсоолын төлбөрийг тооц. 1-р эгнээнд машинаа хаядагийг бүрэн болиул.

Avatar

Зочин 2019-11-12 202.131.245.243

Өглөө 5, орой 5, нийтдээ өдөрт 10 км алхаад байхад эрүүл мэндэд тустай л юм даа.

Avatar

Төлбөр 2019-11-12 202.21.127.160

Бид үнэгүй юм хэрэглэхдээ тун дуртай, түүнийг нь эрх мэдэлтнүүд өөгшүүлнэ. Төлбөргүй зогсоол гэж хаана ч байх ёсгүй. Бүх зогсоолоо төлбөртэй болго, тэгээд нөгөө А,В бүсээ нэвтрүүл, мөнгөөр л зохицуул, би мөнгөтэйдээ тэгж байгаа юм биш, би мөнгөгүй ядуу гээд бүх юмыг үнэгүй эдлэх ёсгүй. Дээр 1 хувийн таксинд суусан, 1-р эгнээгээр яваад л, чөлөөтэй утсаар яриад л, би хэллээ та яагаад ингээд дүрэм зөрчөөд байдаг юм гэж. Тэгсэн би тахир дутуугийн групптэй гэнэ, монголд ийм л байна даа

Avatar

монгол 2019-11-12 202.21.124.131

Дугаарын хязгаарлалтаас өөр шийдэл олж чадахгүй байгаа арчаагүй дарга нараа солиочээ!
Нэг удаа дугаарын хязгаарлалт хийсэн, алив тэгээд үр дүн нь, түгжрэл арилаа юу?! Одоо хоёрдохоо хийнэ гэнэ … нэртэйгээр нь шууд таван удаа болгоод үзээч, тэгээд яахнав харах уу, ярих уу … яах уу?!

Avatar

irgen 2019-11-12 59.153.84.70

BUs dotor agaarjuulalt bhgui MONGOLCHUUD usand ordoggui umhii …

Avatar

Зочин 2019-11-12 64.119.17.75

Алхаад явъя гэхээр явган хүний замгүй.Автобусаар явахаар хүн аймар юманд сууж явна.Ядаж энэ машинаа оноор нь ялгаж оруулж ирдэг баймаар байна.10 жилээс дээш насжилттай автомашиныг гаалиар оруулж ирэхээ зогсоох хэрэгтэй байна.Машин гэж хуучирч муудсан хаягдал унаж байгаагаа та бүхэн мэдэж байна уу!!!!!!!!!!!!!!!11

Avatar

Буруутан нь бид өөрсдөө 2019-11-12 202.21.127.160

Бусдаас бурууг хайгаад яахав, буруутан нь Монголчууд бид өөрсдөө. Монголчуудаа, бид алийн болгон өрөөлийг харааж өөрсдийгөө энхийн цагаан тагтаа болгох юм бэ? Яагаад машиныг тэгш, сондгойгоор нь аль эсбэл 7 хоногт 2 өдөр хөдөлгөөнд оролцохыг нь хориглож болохгүй гэж. Харин нийтийн тээврээ соёлтой, түгжрэлгүй явдаг болгох л юу юунаас чухал.

Avatar

Зочин 2019-11-12 182.160.38.135

Замын цагдаагийн газар маш муу ажиллаж байна

Avatar

Зочин 2019-11-12 202.126.88.159

Хохинээ машин унаад л байвал түгжрээд л байна над шиг байраа зараад ажлынхаа хажууд байр аваад хүүхдээ ажил гэрийнхээ ойр оруулах зүрх зориг хоншоортой хүмүүс ихэсвэл түгжрэл арилна үгүй бол ингээд зам дээрээ 3 км радиуст цагаа бараад мөнгөө бараад сууцгааж бай хүнээс өөрөөс нь л шалтгаална

Avatar

Зочин 2019-11-12 120.22.95.108

Хувь хүн хоёроос илүү машин оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Шинээр апп гаргаад хотын төвд байрлуулсан машинуудаас минутаар төлбөр авах хэрэгтэй тэгвэл хотын төвд өдөржин машинаа сойдгоо болино. Шинэ баригдах барилгуудыг доороо 3аас дээш давхар зогсоолтой байхаар заах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-12 202.179.24.115

Дарга нар монголчуудын хузуун дээр суучаад унэхээрийн их доромжилж дээрэлхэж байна шуу дээ тосвийн унаагаар эхгэр хуухдээ зооно одоо дээр нь монголчуудыг явган явуулж байгаад оорсдоо чолоотэй замаар сэлгууцнэ гэж байна та нар дэмжиж байнуу

Avatar

ddd 2019-11-12 49.0.144.72

Машиныг энгийн хэрэглээ биш тансаг хэрэглээ болох хэрэгтэй. Япон , Солонгосчууд дуртайдаа метронд суудаггүй Нэг түгжрэхэрээ нам гацдаг газар нутаг багатай, хүн ам ихтэй учраас метрогоор явдаг. Амралтын өдрүүдээр салхинд гарах, юмуу ээж аавдаа зочлох нөхцөлд машинаа унадаг. Онлайн дэлгүүр нь хөгжөөд гэрээсээ хүссэн юмаа захиалдаг учир зах, дэлгүүр хоршооо гараад байх шаардлагагүй. монголд машиныг мөн тансаг хэрэглээ болгох хэрэгтэй 10-аас дээш болсон машиныг хотод хориглож байж энэ түгжрэл буурна

Avatar

Ёстой тэнэг 2019-11-12 202.131.230.90

Гачуурт Налайхын уулзварын учрыг олж өгөх ухаан хайрлаач

Avatar

Зочин 2019-11-12 103.9.90.53

niitiin teevriin avtobysnyydaa toog n nemj tohi tyhiig n hangaj ali ch chigleliin zamiin negdugeer yrsgalaar chuluutei yavyyldag bolgooche,tegvel hun tolgoitoi bolgon udur bur mashin bariad yavahgui shuu de

Avatar

Зочин 2019-11-12 64.119.22.9

түгжирээгүй болгох бүх аргыг монголчууд зѳвшѳѳрѳхгүй .тиймээс бүгд түгжирээд зогсоод з сар бол.тэгэхээр зѳвшѳѳрѳх хүртэл түгжирээд зогсож бай.хувиа боддог хүмүүсийн бэртэгчин аргад нь таарна

Avatar

Зочин 2019-11-12 103.26.192.42

7 honogt 2 udaa dugaar hyazgaarla, amraltiin odor tegsh sondgoi bol hamgiin zow shiidwer, shal oor bolno doo. Zorigtoi hii

Avatar

метро хэрэгтэй байна 2019-11-12 124.158.126.107

Метрогоо хурдан хий. Өөр арга байхгүй. Бусад том хотууд метрогоо сайн хөгжүүлж түгжрэлээ шийдэж байна. Бид үүнээс илүү шийдэл олж чадахгүй

Avatar

Зочин 2019-11-12 202.126.88.159

Манай хотын одоогийн газар нутгийг хараад метро барих ямар ч боломжгүй гэдгийг гадны судлаачид зөвлөмжөөр гаргачихаад байгаа шүү дээ бүх газар хувь хүмүүсийн мэдэлд байна тийм болохоор дээгүүр доогуур нь нийтийн зам метро тавих ямар ч боломжгүй түгжигдсэн байгаа

Avatar

Зочин 2019-11-12 202.21.127.160

Хэлэхэд амар ч хийхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, технологи шаардана. Бид тийм түвшиндээ хүрэх болоогүй, өөрийн хөрсөнд таарсан юм ярьж сурцгаая

Avatar

Зочин 2019-11-12 150.129.140.74

БАГТАЖ ЯАДСАН ИХ МАШИНУУДААСАА ОДООГИЙН ТАТВАРЫГ НЬ 5ДАХИН НЭМЭГДҮҮЛЭЭД ЗАМАА ӨРГӨН БОЛОГВОЛ ЗАМ ДЭЭР ШАТААЖ БАЙГАА ТЭР ИХ БЕНЗИН ТОСНООС ХЯМД ТУСАНА ШҮҮ ААН

Avatar

Монгол 2019-11-12 66.181.165.246

Төв замаас зайтай, машины утаа, тоос, шорооноос хол, явган хүн явах замаа бага багаар хиймээр байна аа… Замын хажуугаар алхахын арга алга, цул утаа, шороо! Явган явсан нь хамаагүй амар, стресс байхгүй, цаг хэмнээд сайхан байна оо. Бүгдээрээ явган алхацгаая! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойноос Офицерүүдийн ордон хүртэл байнга алхаж байна, талдаа 3 км орчим, 40 минут л зарцуулна… ямар ч асуудал алга…

Avatar

Зочин 2019-11-12 103.111.68.3

сургууль болгон автобустай болж хүүхдүүдээ зөвхөн автобусаар зөөвөрлөх

Avatar

Зочин 2019-11-12 103.229.176.130

Нийтийн тээврээ л дэлхийн том хотуудынх шиг болгож хөгжүүл, мөн явган хүний замыг өргөтгө, гүүрэн болон нүхэн гарц олныг шинээр байгуул … өөр арга байхгүй.

Avatar

Тэгш сондгойгоор нь 7 хоногийн турш хзгаарлах хэрэгтэй. 2019-11-12 202.131.239.166

Нийт тээврийн хэрэгслийг нийтийн тээврээс бусдыг нь 7 хоногын турш тэгш сондгойгоор нь хязгаарлах шаардлагатай. Үүнийг дагаад нийтийн тээвэр хүссэн хүсээгүй шийдвэрлэгдэнэ. Нийтийн тээвэр хөгжих хэрэгтэй. Тэгш сондгойгоор л хязгаарлахгүй бол энэ бүтэхгүйээ.

Avatar

Зочин 2019-11-12 203.91.114.244

энэ хотод явган хүний зам үнэхээр их хэрэгтэй байна. Байсан замуудаа эвдэлнэ, машины зогсоол болгоно!!!!

Avatar

zochin 2019-11-12 192.82.65.173

yavgan zam orgosgoh heregtei. 5jil alhaj uzsen mash muu zam bii

Avatar

Иргэн 2019-11-12 49.0.212.192

ЭГО, ЭМО ИХТЭЙ ХҮМҮҮС АЛХАХ, АВТОБУСАНД СУУХААР ХҮНЭЭС ДООГУУР ОРЧИХСОН ЮМ ШИГ САНАГДААД ХЭЦҮҮ Л ДЭЭ. МАШИНДАА ТҮГЖИРЧ БАЙХ НЬ ИЛҮҮ БААВАРТАЙШД ТИЙМ ЭЭ.

Avatar

ЗОЧИН 2019-11-12 202.21.120.42

ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА ӨРГӨСГӨӨЧ ЭЭ, ХҮМҮҮС ЧӨЛӨӨТЭЙ АЛХАХ БОЛОМЖ АЛГА, ХОТЫН УДИРДЛАГА ХҮНИЙ ЯВДАГ ГАЗРУУДЫН ЯВГАН ЗАМААР АЛХААД НЭГ ҮЗЭЭЧ, МАШИНТАЙ ТҮГЖИРЖ БАЙХААР ЯВГАН АЛХМААР Л БНА … ГЭВЧ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ БОЛ АМЬ ӨРСӨЖ ЯВЖ БАЙГААГ АНХААРААЧ

Avatar

Иргэн 2019-11-12 112.72.9.38

Нийслэлээ шилжүүлэх олон улсын жишгийг хэрэгжүүлэх цаг болсон. Эсвэл хотын алслагдсан дүүргүүдэд агентлагууд болон хотын захиргааг гаргах, хотын төвийн зогсоолуудаа төлбөртэй болгох зэрэг арга хэмжээг авах, шинэ хорооллуудад ерөнхий боловсролын сургуулийг заавал барьж байгуулах, сургуулийн автобусаар хүүхдийг зөөвөрлөх хөтөлбөрөө өргөтгөх шаардлагатай гэж үзэж байна. Их дээд сургуулиа адестатчлаад цөөн чанартай сургуулиуд болгох, Дархан, Эрдэнэт, Багануурт зарим их сургуулиа нүүлгэх шаардлагатай

Avatar

Зочин 2019-11-12 64.119.22.9

олон арга бий.бүгдийг нь зэрэг хэрэглэ.хамгийн түрүүнд ѳндѳр торгох удаанаар эрх хасахыг эхлүүл. ингэж хэлэхээр машинтай байтугай машингүй хүн жилд 500 хүн дайрч а**х арай цѳѳн шүү дээ гээд боож үхэх гэнэ .бэртэгчин хүмүүс

Avatar

Зочин 2019-11-12 124.158.107.35

юун алхах дээр нь хүн битгий хэл нохой ч тогтохын аргагүй явган зам хийсэн гялгар хавтангаа бүгдийн хуулж хая

Avatar

Зочин 2019-11-12 119.40.100.170

yes. i am one of them. gutal elgdeed bdg yum. alhahad zam ih muu l daa

Avatar

Иргэн 2019-11-12 59.153.114.171

Дугаарын хязгаарлалтыг 2 өдөр болгохыг дэмжихгүй бна!!!
Зогсоолуудаа төлбөртэй болго; хотын төвийн бүс гэж эхний ээлжинд нэг бүс гаргаад төлбөртэй болго; зах зээлийн жишгээ дага, манайх шиг ингэж хувийн унаагаа унаж ажил амьдралаа зохицуулахыг хязгөарладаг улс хаана ч байхгүй! Арчаагүй дарга нар! Ямбатай зарим төрийн байгууллагуудыг хотын төвөөс гарга!

Avatar

Зочин 2019-11-12 202.21.108.94

Ажлын 2 өдрийг дугаарын хязгаарлалтад оруулахгүйгээр замын түгжрэл буурахгүй. Ингэсэн тохиолдолд ойрын 4 жилдээ арай гайгүй бж чадах байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж