Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна | News.MN

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр /2019.11.09/ Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт ажиллаж, сургуулиудын хөлбөмбөгийн талбайн ажлын явцыг шалгав.

Хөлбөмбөгийн талбайн ажил наймдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 98 хувьтай хийгдэж байна. Энэ сарын 14-нд улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс хөлбөмбөгийн талбайг чанар стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгэх шаардлагатай гэдгийг онцолж хэлээд, “Чанарын шаардлага хангахгүй зүлэг болон техник хэрэгслээр талбайг тохижуулж болохгүй. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эдэлгээ удаантай материалыг сонго. Одоо хийсэн байгаа зүлэг шаардлага хангахгүй байна. Сольж өөр стандартын шаардлага хангасан зүлэгээр хий” гэсэн үүрэг чиглэлийг гүйцэтгэгч компанийнхан өгсөн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mendee 2019-11-11 59.153.85.91

хөлбөмбөг тоглох залуусын тоо өсөж шилэн бөмбөг хөөгчдын тоо багсах болтугай.

Avatar

Зочин 2019-11-11 49.0.212.139

Танай энхрий хайртай нам засгийн сонгуулийн өмнөх шоу юу, мөрийн хөтөлбөрт чинь дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулбал монгол улс өндөр хөгжинө гэж байгаа юу, дараа нь тэгээд яах уу, хэдэн сарын дараа тэр газрыг нь дамлаж зарж наад футболын дэвссэн ногоон дороожийг чинь хуу татаж хаяад хулгайгаар өдөр шөнөгүй барилга бариал хэрэлддэг биз дээ

Avatar

Зочин 2019-11-11 182.160.0.21

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ok ok.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж