Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаалаа

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаалаа

Улиастайгаас Загастайн даваа чиглэлийн замыг түр хаалаа

Завхан аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн А/56 дугаар тушаалаар цас орж зам даваа хаагдаж, орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс Загастайн давааны чиглэлд гарах орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цагаас эхлэн замын нөхцөл байдал сайжрах хүртэл түр хугацаагаар хаах шийдвэр гарсан байна.


Иймд иргэд жолооч та бүхэн тухайн чиглэлд зорчих бол цаг агаарын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, дулаан хувцас, шатахуун тослох материал, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж