Путин: ОХУ хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Путин: ОХУ хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх боломжтой

Путин: ОХУ хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх боломжтой

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн хиймэл оюун ухааны салбарт Орос улс тэргүүлэх боломж байгаа гэж үзэж байгаагаа илэрхийлэхийн сацуу уг салбарыг хөгжүүлж буй хүмүүст талархаж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Хиймэл оюун ухааны салбарт бид дэлхийд тэргүүлэгчдийн нэг болж чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ бол бидний ирээдүйн асуудал. Цаашлаад ОХУ-ын дэлхийд эзлэх байр суурийн тухай асуудал. Математик, физик гээд бусад бүхий л салбараа хөгжүүлж байж хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэх үндсийг тавьж чадна. Хиймэл оюун ухааны салбарт хэр амжилт гаргана төдий чинээгээр тав тухтай, аюулгүй хот, эмнэлгийн чанартай үйлчилгээ, боловсрол, найдвартай тээврийн систем, улс орны батлан хамгаалахын чадавх зэрэг асуудлуудын амжилттай шийдвэрлэж чадна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж