Хүүхдээ төрийн машинаар зөөсөн эрхмүүд чөлөөлөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Хүүхдээ төрийн машинаар зөөсөн эрхмүүд чөлөөлөгдөх үү?

Хүүхдээ төрийн машинаар зөөсөн эрхмүүд чөлөөлөгдөх үү?

Жил гаруйн өмнө Засгийн газраас төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд унаж болохгүйг анхааруулж,  Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхийг сануулсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг гэнэтийн шалгалт харууллаа. Учир нь Төрийн албаны зөвлөл, Тээврийн цагдаагийн албатай хамтран  өнөөдөр /2019.11.11/ 07.00-09.00 цагийн хооронд “Орчлон”, Нэгдүгээр сургууль, Орос 3, Бритиш, Американ зэрэг нэр бүхий таван сургуульд гэнэтийн шалгалт хийхэд  Авлигатай тэмцэх газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, “Улаанбаатар дулааны станц” ТӨХК-ийн нэр дээр бүртгэлтэй автомашинуудаар хүүхдээ сургуульд нь хүргэж байгаа зөрчил илрэв.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэмд төрийн байгууллагын эд хөрөнгийг хувийн зорилгоор ашиглахыг хориглосон байдаг аж. Хэрвээ зөрчсөн бол ажлаас чөлөөлөгдөх хүртэл арга хэмжээ авагдахаар заагдсан байдаг юм байна.

Төрийн албаны зөвлөлөөс маргааш хэвлэлийнхэнд гэнэтийн шалгалтын талаар мэдээлэл хийхээр төлөвлөөд байна. Сануулахад, төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа зөрчлүүд гарч байвал 97178008 дугаарт мэдэгдэж болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж