Австралийн нийслэл Канберра хотод орших цэргийн оршуулгын газрын булшин дээрх намуу цэцгүүд алга болоод байгааг анзаарсан ажилтнууд нь шалтгааныг олох гэж хэд хоног толгойгоо гашилгажээ.
Эцэст нь тэд булшин дээрх цэцгүүдийг сэм зөөж буй этгээдийг олж илрүүлжээ.
Цэргийн оршуулгын газрын хажууд байдаг Дайны дурсгалын танхимын гоёмсог цонхны тавцан дээр нэгэн тагтаа оршуулгын газраас зөөж авчирсан намуу цэцгээрээ үүр барьсан байжээ. Намуу цэцэг зөөн үүр барьж буй тагтааны зураг цахим сүлжээнд маш олон хүмүүсийн анхаарлыг татсан байна.
Эх сурвалж: 9GAG
Холбоотой мэдээ