Зул сар, шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ хэмээн стресстэж байна уу, тэгвэл шинэ жил, зул сарын өөдрөг, сайхан дуу сонсох нь танд тийм ч их "тус болохгүй" хэмээн Английн сэтгэл судлаачид хэлж байна.
Үнэн хэрэгтээ зул сар, шинэ жилийн дуу сонсох нь хүний сэтгэцэд муугаар нөлөөлдөг талаар сэтгэл судлаач эмч Линда Блэйр "Машин, дэлгүүр, гудамд хэт эрт, хэт чанга, эцэс төгсгөлгүй сонсогдох зул сар, шинэ жилийн дуунууд баяраас өмнө бэлдэх юм их байгааг хүмүүст сануулсаар байдаг. Цаашлаад дээрх шалтгаанаас үүсэх стрессээс болж хүн хамаг эрч хүчээ дуунаас өөр зүйлд төвлөрөхөд зарцуулдаг. Ялангуяа дэлгүүрийн ажилчдад маш хүнд байдаг. Дахин дахин давтагдах шинэ жилийн дуунууд ажилчдын анхаарлыг сарниулж, аливаа зүйлд анхаарлаа хандуулах чадварыг ихээр бууруулдаг" хэмээн ярьжээ.
Судалгаанаас харахад Англид электрон барааны дэлгүүрүүд хамгийн эхэнд буюу аравдугаар сарын 22-ноос эхлэн шинэ жилийн дуу тоглуулж эхэлдэг ба удалгүй бусад дэлгүүрүүд ч жишгийг дагадаг аж.
When is it okay to start listening to Christmas music?
— Tampa Bay Times (@TB_Times) November 7, 2017
Tampa Bay Times твиттер дээрээ "Зул сарын дууг хэзээнээс эхлэн сонсох нь тохиромжтой вэ" хэмээн санал асуулга явуулахад хүмүүсийн талаас илүү хувь нь арваннэгдүгээр сарын сүүлээс буюу талархлын баярын дараагаас сонсч эхлэх нь тохиромжтой хэмээн хариулжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: foxnews.com
Холбоотой мэдээ