Т.Ариунаа марафон гүйлтэд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Т.Ариунаа марафон гүйлтэд оролцлоо

"Ахилис интернейшнл Монгол" байгууллагаас "Итгэл найдвар, боломж" хагас марафоныг өнгөрсөн амралтын өдрүүдэд анх удаа зохион байгуулсан билээ.

Энэхүү марафонд дуучин Т.Ариунаа оролцжээ. Тэрээр "Өөрийгөө таньж чадсан хүн өрөөлийн нүдийг нээж өгдөг, өөрийнхөө төлөө зүтгэсэн хүнд үргэлж боломж олддог гэдэг энэ үгийг би н.Саранчулуун гэдэг зориг хатуу, дайчин, тэмцэгч бүсгүйд зориулая гэж бодсон юм. Бүтэнсайны өглөө нийслэл хотоос болон орон нутгаас хүүгээ, охиноо дагуулсан хөдөлгөөний бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, охид, залуучууд, байгууллага хамт олноороо гүйлтэд оролцохоор хуран цугласныг хараад эзэн хичээвэл эрүүл байхын, өөдрөг үзэл үргэлж тэмүүлж байдгийн мэдэрлээ. Зөв үлгэрлэл, урам зоригийг өгч уриалан манлайлж дагуулна гэдэг маш их зүтгэл юм” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж