Гурван настай хүүхдийг унтсангүй гэж багш нь индүүгээр гарыг нь түлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр "Глобал монтессори" цэцэрлэгийн багш гурван настай охиныг өдөр унтсангүй гэх шалтгаанаар гарыг нь индүүгээр түлжээ. Энэ тухай хохирогч охины эмээ цахим хуудсанд бичихдээ “Миний зээ охин Глобал Монтессори цэцэрлэгт явдаг юм. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр унтаагүй гээд индүүний өрөөнд оруулан гарыг нь ийм болтол түлсэн байна. Арай дэндүү юм аа. Гурван настай охинд минь арай хатуу шийтгэл биз дээ. Өндөр төлбөртэй мөртлөө ямар ч хариуцлага энэ байгууллагад алга. Үнэхээр гомдолтой байна” гэжээ.
Бид энэ талаар тодруулахаар "Глобал Монтессори" цэцэрлэгтэй холбогдох гэсэн боловч утсаа авсангүй. Харин цэцэрлэгийн цахим хуудсанд дараах тайлбар, мэдэгдлийг хийжээ.
Мэдэгдэлд, Нийгэмд албан бус, сөрөг мэдээллийг санаатайгаар тарааж дур зоргоороо бичиж бусдын анхаарлыг өөртөө татаж байгаа Х-ийн аав ээж, эмээ өвөө нарт хариу хүргүүлж байна.
1. Эцэг эх, эмээ нь хувийн цэцэрлэгтэй ч манай цэцэрлэгт хүүхдээ явуулдаг нэг айлын хоёр аутизмтай хүүхэд энэ цэцэрлэгт бэлтгэл болон дунд бүлэгт хоёр дахь жилдээ суралцаж байгаа нь үнэн.
2. Тус цэцэрлэгийн нэрийг гутаан дорожилж Америк явж эмчлүүлэх эмчилгээний зардал /ээж нь/ нэхсэн, дараагийн уулзалтаар Солонгос улсад эмчлүүлэх зардлыг /аав нь/ нэхсэн боловч бид шийдэж өгөх боломжгүй тул ийм мэдэгдэл цацсанд харамсаж байна. Энэ үйлдэл нь санаатай байгаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Тухайн үеийн камерийн бичлэг эцэг эхэд нь өгч явуулсан болно. Бид үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах болно” гэсэн байна.
Холбоотой мэдээ