Английн Хертфордшир дахь хандивын дэлгүүрээс ганцхан фунтээр авсан ваар эзэн хаан Цианлонгийх байсан нь тогтоогдож 484 мянган фунтын үнэ хүрчээ. Эзэмшигч нь анх ваарыг ebay.com сайтад зарахаар тавихад хүмүүс маш олноор сонирхож байсан тул мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэхээр шийджээ. Тийнхүү Эссэксийн урлагийн мэргэжилтнүүдэд хандахад дээрх ваар 1735-1796 онд Цианлонг эзэн хаанд зориулагдан бүтээгдсэн, эзэн хааны ордны болон хувийнх нь тамга, эзэн хааны дуртай шар өнгөтэй нь тогтоогдож, 80 мянган фунтээр үнэлэгджээ.
Ваарны үнэ цэнийг ойлгосон эзэн нь ebay.com сайтад 80 мянган фунтын үнэ санал болгон тавихад тэр даруй үнэ нь 380 мянган фунт болтлоо өсч, эцэст нь 484 мянган фунтээр зарагджээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: metro.co.uk
Холбоотой мэдээ