Чингэлэг тээврийн "Трансконтейнер" ирэх 2020 онд Хятадад хоёр салбараа нээнэ | News.MN

Чингэлэг тээврийн "Трансконтейнер" ирэх 2020 онд Хятадад хоёр салбараа нээнэ

Чингэлэг тээврийн "Трансконтейнер" ирэх 2020 онд Хятадад хоёр салбараа нээнэ

Чингэлэг тээврийн "Трансконтейнер" ирэх 2020 онд Хятадад хоёр салбараа нээнэ

Оросын төмөр замын чингэлэг тээврийн хамгийн том компани "Трансконтейнер" ирэх 2020 онд Хятадад хоёр салбар нэмж нээхээр төлөвлөж байна хэмээн тус компанийн Ерөнхий захирал Егор Брагинец РИА Новости-д мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тус компанийн толгой оффис Шанхайд байрлаж байгаа бөгөөд салбар оффис Шэньжэн болон Чиндаод ажиллаж байна. Чиндаогийн оффис дөнгөж өнгөрсөн аравдугаар сард нээгджээ.

“Хятад дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх 2020 онд Чунчин болон Шианд шинэ салбараа нээрээр зэхэж байна. Энэ хоёр хот бол Хятадын тээвэр ложистик болон үйлдвэрлэлийн томоохон төвүүд юм” хэмээн Брагинец хэллээ.

Европоос Оросоор дамжин Хятад руу тээвэрлэх хүнсний барааны эргэлт нэмэгдэж байгааг тэр онцолсон байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж