Орост спортын барааны гүйлгээ нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.12-нд нийтлэгдсэн

Орост спортын барааны гүйлгээ нэмэгдэж байна

Орост спортын барааны гүйлгээ нэмэгдэж байна

2019 он гарсаар оросуудын худалдан авалтын бараанд дүн шинжилгээ хийхэд спортын барааны худалдан авалт өмнөх онтой харьцуулахад 15 хувь нэмэгдсэн байна хэмээн санхүүгийн мэдээлэл боловсруулагч “Платформа ОФД” компани мэдээллээ.

Спортын барааны худалдан авалтад зарцуулсан санхүүгийн баримтын дундаж үнэ 4200 рубль байжээ. Ялангуяа хүн ам ихтэй хотуудад спортын барааны гүйлгээ сайн байгаа ажээ. Тухайлбал, спортын бараанд зарцуулсан мөнгөний хэмжээ Москва хотод гэхэд өмнөх оноос 17 хувиар нэмэгдсэн байна.

Спортын бараанууд дотроос пүүз, спортын өмд, спорт хүрэм хамгийн их зарагдсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж