Оросууд рестораны үйлчлэгч, зочид буудлын үйлчлэгчид цайны мөнгө өгдөг, гэхдээ зочид буудлын үйлчлэгчид өгдөг цайны мөнгө нь арай илүү байгааг ажил эрхлэлт, ажлын зарын Superjob компанийн судалгаа харуулжээ.
Судалгаанд оролцогчдын 30 хувь нь рестораны болон зочид буудлын үйлчлэгч, баарны барменд, 19 хувь нь таксины жолоочид, 8 хувь нь шатахуун түгээгч, машин угаагч, үсчин, хумсны гоо сайханчид цайны мөнгө өгдөг гэжээ. Харин 18 хувь нь хэзээ ч, хэнд ч цайны мөнгө өгч байгаагүй гэжээ.
Хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс илүүтэй цайны мөнгө өгдөг байна. Тухайлбал, рестораны үйлчлүүлэгчийн 33 хувь нь эмэгтэйчүүдээс, 27 хувь нь эрчүүдээс, таксины жолоочийн 20 хувь нь эмэгтэйчүүдээс, 18 хувь нь эрчүүдээс цайны мөнгө авч байсан гэжээ. Харин цайны мөнгө өгдөггүй гэж хариулсан хүмүүсийн 22 хувь нь эрэгтэй, 18 хувь нь эмэгтэй байсан нь эмэгтэйчүүд илүү өглөгч гэж дүгнэж болохоор байна.
Өөр нэг сонирхолтой үзүүлэлт нь сүүлийн гурван жилд цайны мөнгө хэмжээ нэмэгдэж байгаа ажээ. Тухайлбал, рестораны үйлчлэгч 2016 онд 165 рубль цайны мөнгөнд авч байсан бол одоо 215 рубль болж нэмэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ