Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ | News.MN

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтоай автобус осолджээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн Бор-Овооны давст гэдэг газар Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварын нийт 46 зорчигчтой том оврын автобусанд 43 том хүн гурван хүүхэд зорчиж явжээ.

Уг автобус Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Петролинг” ХХК-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөр осол гарсан аж.

Ослын тухай дуудлага аймгийн онцгой байдлын газарт 2019 оны арвэннэгдүгээр сарын 10-ны өдрийн 01:30 цагт иржээ. Энэ дагуу Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, Эрүүл мэндийн төвийн гурав,  нийт 11 алба хаагч,  45 км замыг туулан, 03:25 цагт очиж, зорчигч нарын биеийн байдалд үзлэг хийж, 13 иргэнд эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Улмаар Говь-Алтай аймгийн Авто тээврийн үндэсний төвөөс том оврын автобус гаргаж, зорчигчдыг шилжүүлэн тээвэрлэн авчирчээ.

Э.АРИУН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж