БНСУ-ын Гадаад хэргийн яам өнөөдөр /2019.11.11/ Монгол, Малайз зэрэг 10 оронд ажиллаж байхдаа алдаа гаргасан хэмээн шалгагдаж буй Элчин сайдуудын оронд шинээр томилогдох Элчин сайдуудын нэрийг танилцууллаа.
БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо-Хоныг Монгол улсад суух БНСУ-ын Элчин сайдаар томилсон байна. БНСУ-ыг Монголд төлөөлж байсан өмнөх Элчин сайд нь виз зуучлалын хэрэгт холбогдсон юм.
БНСУ-ын Гадаад хэргийн яамны Умард Солонгосын цөмийн асуудлын товчооны дарга асан Жон Ёон-Дү Нидерландад, Вашингтон дахь Элчин сайд асан Чён Жүн-Хү Финландад суухаар болжээ. Түүнчлэн Габонд Рю Чан-Су, Латвид Хан Сэүн-Жин, Суданд Ли Сан-Жон, Гондураст Шим Жэ-Хён, Чилид Жан Кэн-Хо, Парагвайд Вү Ин-Ших нар томилогджээ. Харин Парагвайд сууж байсан хуучин Элчин сайд Ан Мин-Сик Вьетнамын Да Нанг дахь Ерөнхий консулаар томилогджээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: yonhap news
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ ДАМПУУРЦАН 2019-11-11 202.179.26.89
ХҮНИЙ УЛС ЭЛЧИНГЭЭ ТАТЛАА_ МАРГААШ НЬ ТОМИЛЖ БАЙХЫМ. МАНАЙ УЛС ЭЛЧИНГЭЭ ТАТААД Ч БАЙГААМУУ ОГЦРУУЛААД Ч БАЙГААМ УУ. БҮҮР БАЙЧААД БАРИВЧЛААД ЯВЧИХАЖ БАЙГААМ УУ БҮҮ МЭД. ХЭЛ СУРАГГҮЙ АВААД ЯВЧИХНА. ДАРААГИЙНХ НЬ ЭЛЧИНГ ТОМИЛОХ ГЭЖ 3 ЖИЛ 6 ЗУРГААН САР ХЭРЭЛДЭЭД ТОМИЛЖ БАРДАГГҮЙ ЭЭ…..
Зочин 2019-11-11 103.26.193.171
Пизду юм бичихийн
Зочин 2019-11-11 66.181.191.43
Гарчигаа зөв өгөөч ээ, хот нь улсынхаа дээр юм шиг
zochin 2019-11-11 66.181.179.238
MUN CH KHEREGGUY YUM BICHWEE
Зочин 2019-11-11 202.179.26.154
Жун Та Ирар Ржж Лбоө ИМркмт Кимчи нар хаана юунд суух нь бяданд ёстой падлий алга. Хэнд ч хэрэггүй мэдээ…
Зочин 2019-11-11 66.181.161.7
ёооё яасан яасан гэнээ хэд дахин уншчваа толгой эргүүлээд хаячлаа.