Улаанбаатарт суух Элчин сайдаа БНСУ томиллоо

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт суух Элчин сайдаа БНСУ томиллоо

Улаанбаатарт суух Элчин сайдаа БНСУ томиллоо

БНСУ-ын Гадаад хэргийн яам өнөөдөр /2019.11.11/ Монгол, Малайз зэрэг 10 оронд ажиллаж байхдаа алдаа гаргасан хэмээн шалгагдаж буй Элчин сайдуудын оронд шинээр томилогдох Элчин сайдуудын нэрийг танилцууллаа.

БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ли Ёо-Хоныг  Монгол улсад суух БНСУ-ын Элчин сайдаар томилсон байна. БНСУ-ыг Монголд төлөөлж байсан өмнөх Элчин сайд нь виз зуучлалын хэрэгт холбогдсон юм.

БНСУ-ын Гадаад хэргийн яамны Умард Солонгосын цөмийн асуудлын товчооны дарга асан Жон Ёон-Дү Нидерландад, Вашингтон дахь Элчин сайд асан Чён Жүн-Хү Финландад суухаар болжээ. Түүнчлэн Габонд Рю Чан-Су, Латвид Хан Сэүн-Жин, Суданд Ли Сан-Жон, Гондураст Шим Жэ-Хён, Чилид Жан Кэн-Хо, Парагвайд Вү Ин-Ших нар томилогджээ. Харин Парагвайд сууж байсан хуучин Элчин сайд Ан Мин-Сик Вьетнамын Да Нанг дахь Ерөнхий консулаар томилогджээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: yonhap news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж