Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хууль тогтоомжийг сурталчлах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, зөв зохистой хоол үйлдвэрлэлийг нэвтрүүлэх чиглэлээр мэдлэг олгох, харилцан туршлага солилцох зорилгоор “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн цай үйлчилгээний нөхцөл, шаардлага” сэдвээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Дүүргийн ерөнхий боловсролын 31, Улаанбаатар Элит дунд сургууль дээр зохион байгуулсан уг сургалтанд нийт 30 сургуулийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, цайны газрын эзэд оролцсон юм. Уг сургалтын үеэр Улаанбаатар Элит сургуулийн цайны газрын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж, сурагчдад олгож буй үдийн цайны орц, найрлага, тэжээллэг чанар, үдийн цайны дэг зэрэгтэй танилцаж, харилцан туршлага солилцлоо.
ЭХ СУРВАЛЖ: СБД
Холбоотой мэдээ