Австрали улсад сайн үйлсийн төлөө хандив цуглуулах зорилготой авто салбарыг сурталчилсан “Miss Auto D’Elligance 2019” миссийн тэмцээнд Монгол мисс Д.Шүрэнцэцэг өрсөлдөж, титмийн эзэн болжээ.
Мисс Д.Шүрэнцэцэг нь Австрали улсад ажиллаж, амьдардаг. Тэрбээр “Мисс Монголиа-2009” наадмын “Miss Global City” өргөмжлөлт, “Мисс Монголиа-2011” наадмын “Miss Model” өргөмжлөлт мисс хамгийн сүүлд “Гоёл-2019” наадмын “Шилдэг фото модель”-иор шалгарсан юм. Мөн мисс бүсгүйг сэтгүүлч О.Оюунцэцэгийн үүсгэн байгуулсан Австрали дахь “Oogii” брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан тухай хэвлэлээр нийтэлж байсан удаатай.
Уг тэмцээн нь дэлхийд анх удаагаа онгоцны буудалд зохион байгуулагдсан гэдгээрээ онцлог болжээ. Мөн дауны синдромтой хүүхдүүд болон тэдний авьяас чадварыг хөгжүүлэхэд туслах аянд хандив цуглуулах зорилготой юм байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ