ЭМЯ, АТГ-аас хамтран иргэд, олон нийтэд чиглэсэн “Инээмсэглэл бидэнд урам” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.
Нийт 40 хоногийн хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарынхан төдийгүй иргэд, олон нийтийн харилцаа хандлагыг өөрчилж, нийгэмд тогтсон буруу ойлголтыг арилгах, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор томоохон ажлуудыг зохион байгуулах юм байна.
АТГ-аас хийсэн судалгаанд оролцсон иргэд авлигад өртөмтгий салбарын тоонд эрүүл мэндийн салбарыг багтаасан бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд иргэд, үйлчлүүлэгчидтэйгээ хамтран авлига, ашиг сонирхлоос ангид байх, эрүүл, эерэг хандлагыг хэвшүүлэх зорилгоор “Инээмсэглэл бидэнд урам” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ