Болороогийн Монгол | News.MN

Болороогийн Монгол

Болороогийн Монгол

Гадаа цас бударч байна. Будрах цасан дунд  уйлж суугаа Болороогийн эх орон нь Монгол.

Монгол ялна. Энэ бол Халтмаагийн Баттулгын сонгуулийн гол уриа нь байлаа. Түүнд 600 мянган хүн санал өгснөөр тэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, ҮАБЗ-ийн дарга болсон билээ.

Монголд 130 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэдний нэг нь Буянжаргалын Болороо. Ердөө тавхан сарын өмнө тэр элэг бүтэн аз жаргалтай амьдарч байв. Харамсалтай нь, өнөөдөр Монголын мянга, мянган өрх толгойлсон ээжүүдийн нэг болсон. Түүний хань ажлаа хийж яваад амиа алдсан хэргийг Болороо шударгаар шийдүүлэхийн төлөө Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал бичээд 14 хонож буй.

“….Их хотын хаяанд шахуу амьдрах малчин айлын амьдралыг япон найруулагч ямар ч нэмэр хачиргүйгээр харуулахад бидний амьдарч буй нийгмийн идээ бээр шахагдан гарчээ. Пүрэвсүрэн охин, ээж, дүү, 78 настай эмээгийн хамт XXI зууны эхэнд XIII зууны ахуйд амьдарч байв. Өр зүрх урагдмаар нь Монголын хахир нийгэм Пүүжээгийн гэгээн хүслийг няц дайрч, ахархан, гунигт амьдралыг нь тасалжээ”. Энэ бол Ерөнхийлөгч Х.Баттулгын 2009 онд бичсэн нийтлэлийн нэгээхэн зураглал. Нийтлэлийн нэр нь “Пүүжээгийн эх орон”.  Энэхүү нийтлэлээ Ерөнхийлөгч Х.Баттулга "Улсаа хөгжүүлэхээс суудлаа хадгалахыг илүүд үздэг улстөрчид, ард түмнээ тэтгэхийг бус сонгуулийн ялалтыг мөрөөддөг намтайгаар монголчууд хол явахгүй нь. Ай хөөрхий Пүүжээ” хэмээн төсгөжээ.

Хэдийгээр энэхүү нийтлэлд гарч буй үйл явдал өнгөрсөнд үлдсэн ч, Монголын нийгмийн дампуу байдал өнөөдөр амь бөхтэй оршсоор байгааг,  Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед хэв хэвээрээ буйг Б.Болороогийн уй гуниг, нүднээс нь урсах гашуун нулимснаас тод томруун харж болно.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Пүүжээгийн эх орон”-ы дампуу байдалд харамсч, халаглаж байснаас хойш яг 10 жил өнгөрчээ. Энэ арван жил тэрбээр УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Зам тээврийн болон Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байж. Одоо бол улсын нэгдүгээр хүн. УЕП болон шүүх, АТГ, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн томилгоонд оролцох эрхтэй том эрх мэдэлтэн. Тиймээс Болороо түүнд хандаж захиа бичсэн нь хань ижлийнх нь амиа алдсан хэргийг анхааралдаа авна гэж итгэснийх. Итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг.

Ерөнхийлөгчид хандаж бичсэн захидалдаа Болороо “Нөхрийн минь хэргийг үнэн зөвөөр шийдэхэд туслан цаашид миний Монгол Улсад хүний эрх, тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ирээдүйн их хүсэл, зорилгыг минь бадрааж өгнө гэдэгт гүнээ итгэж байна” гэжээ.

  2019 оны зургадугаар сарын 20. Болороогийн хувьд  гол зурам мэдээтэй, гашуун гунигтай өдөр байлаа.  Ажлаа хийхээр гэрээсээ гарсан авааль нөхөр нь эргэж түүнтэй уулзахгүй, эрхлүүлж охиноо үнсэхгүй. 

Болдогсон бол тэр өдрийг  Болороо хуанлийн хуудаснаас ураад хаячихмаар, энэ улсын арчаагүй байдалд мянган мянган удаа харамсаж, уйлсан нь лавтай.

Түүний нөхрийг Б.Амгалан гэдэг. Болороогийн адил хөгжлийн бэрхшээлтэй иргэн.  Тэр эхнэр, хүүхдээ тэжээх эр нөхөр, эцэг хүнийхээ үүргийг биелүүлэхээр "Хишиг арвин" компанид 2019 оны эхээр ажилд оржээ. Энэ бол “Хишиг арвин индустриал” компанийн охин компани. Ажилд ороод зургаан сарын дараа энэхүү харамсалтай хэрэг явдал тохиолдсон байдаг. Түүнээс хойш Б.Болороогийн амьдрал орвонгоороо эргэсэн. Түүнд газар хатуу, тэнгэр хол болсон. Мөнгөтэй, нөлөөтэй компанийн өмнө хүчин мөхөсдөж байгаа  иргэнийнхээ үгийг олж сонсоосой гэсэндээ тэр  Монголын Ерөнхийлөгчид найдаж сууна. Ханийнхаа төлөө хатуу, хүйтнийг тэсч яваа тэр бүсгүйг албан тасалгааныхаа цонхоор анхаарч хараасай даа, манай дарга нар.

Болороо нөхрийнхөө үхлийн шалтгаантай одоо ч эвлэрээгүй. Тиймээс   “Хууль, хяналтын байгууллага \Шүүх эмнэлэг, Мэргэжлийн хяналт\-ын дүгнэлтүүд үнэн зөвөөр гарахгүй, мөрдөн байцаагчийн ажиллаж буй байдал, цуглуулсан мэдээ баримт хэт нэг талыг барьсан, хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдээгүйгээр зогсохгүй ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж, хийх ёсгүй ажлаа хийж байгаад өнгөрсөн гэх зэргээр буруутган хэргийг хаах гэж байгаа” -г хүлээн зөвшөөрөөгүй. Нэгэн цагт ядуу улсын иргэн болж төрсөн Пүүжээгийн өмнөөс халаглаж, харамсаж суусан Халтмаагийн Баттулгад захидал бичих гоо шалтгаан энэ.

   “Хишиг арвин индустриал” уул уурхай дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулаад 15 жил болж буй үндэсний том оператор компани. Нийтдээ 1600 ажилчинтай. Монголчуудын дийлэнх олонх 1072 хувьцаа эзэмшдэг "Эрдэнэ Тавантолгой"-н эзэмшлийн Тавантолгойн ордод олборлолт явуулдаг.  “Хишиг арвин индустриал” Тавантолгойн баруун Цанхид олборлолт явуулах эрхээ сонгон шалгаруулалтгүйгээр олж авсан гэж нэг хэсэг шүүмжлүүлж байв. Тус компанийг нүүрсний салбарынхан З.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийнх гэж харддаг. Гэвч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын зүгээс үргэлж няцаалт хийж ирсэн. Тэрбээр энэ компанитай ямар ч хамааралгүй гэдгээ тайлбарладаг.  Энэ компанийн ерөнхий захирлаар нь Б.Хишигдорж гэгч хүн ажилладаг юм байна.

Тус компани нь “Саус гоби Сэндс”, "Бороо гоулд", "Эрдэнэс Тавантолгой", "Оюутолгой", "Сөүл" групптэй гэрээлж ажиллаж байсан, ажиллаж ч байгаа.

“…Нүдэн дээр бүх зүйлс худал хуурмаг болж, баримт нотолгоонууд бүгд байсаар байхад сул дорой царайлж, юу ч хараагүй, мэдээгүй мэтээр байж, тэр компанийханд доромжлуулан ханиа муу нэртэй үлдээвэл би өөрийгөө хэзээ ч уучлахгүй, ханийхаа намайг хайрласан ямар ч худал хуурмаг зүйлгүй хайрынх нь хариуд би энэ бүгдийн эцсийг үзтэл явах болно” гэж Болороо захидалдаа бичжээ.

Харин тэртээх арван жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэг новшийн даргын гаргасан эрүүл мэндийн даатгалын журмаас болж эрдэнэт хүн амиа алдахад арчаагүй гадаад харилцааны ажилтнууд нь хар цагаан тамхи нууцаар зөөнө. Спортын удирдлагаас болж шигшээ багийн дасгалжуулагч, шүүгч нь виз авч чадахгүй дээрэлхүүлнэ. Улс нь ч гэж улс. Удирдлага ч гэж удирдлага” гэж бичиж байснаа мартсан ч байж мэднэ. Учир нь, тэр өнөөдөр Монгол Улсын удирдлагуудын нэг.  Ай хөөрхий Болороогийн Монгол. Болороогийн Монголын Ерөнхийлөгч нь Х.Баттулга болсоон, Пүүжээ!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Batbayar 2019-11-11 103.212.118.139

Or ovdoj setgel semrev.Ehleed ene asuudliig tovch todorhoi bichsen setguulchid bayarlalaa gemeer bna.Ene asuudlaar tsaash davalgaalmaar bnaa.Ta buhen demjeech bi uunii toloo, Boloroogiin toloo,hani ijliinh toloo,onchin ohiniih ni toloo yu hiij chadah ve.Yaval deer ve????

Avatar

zochin 2019-11-11 203.91.115.251

“Хишиг арвин индустриал” компани чинь яах арга байхгүй З. Энхболдынх шүү дээ. Далд байгаа ганц хүн нь мөнөөсөө мөн шүү.Худлаа олон түмний толгой эргүүлэх зорилготой худлаа жүжиглэж байгаа юм.

Avatar

Zochin 2019-11-11 124.158.95.139

Elbegdorjiin zahialgaar Nyamsuren nairuulsan Boloroogiin Mongol jujig ingej hudlaa hagalan butargah gej

Avatar

Зочин 2019-11-11 192.82.64.153

Төр хаана байна вэ эзэнгүй төрийн эмгэнэл БИД БОСОХ Л ХЭРЭГТЭЙ БИШ ҮҮ

Avatar

Зураач 2019-11-11 90.207.162.166

Ерөнхийлагч биечлэн танилцаж асуудлыг анхааралдаа аваасай. Гагцхүү танилцах боломжийг нь хаачих вий дээ!

Avatar

Зочин 2019-11-11 202.131.245.243

Болороогийн Монгол чинь Ж. Нямсүрэнгийн эзэн Ц.Элбэгдоржийн л бүтээл шүү дээ.

Avatar

Зочин 2019-11-11 24.16.188.187

Энэ том жижиг дарга нар өөрсдөө хэзээ ч хөрсөн дээр буухгүй, хэзээ ч үхэл хагацалтай учрахгүй гэж боддог байхаа. Тарган дарга нар нь асуудалд орохоор ээлж дараалаад хамгаалаад байдаг юм байна лээ жирийн иргэн болохоор харахгүй, сонсохгүй. Хэдэн эмэгчин гишүүн байдаг гэсэн, тэд ч таг. Нэг бол б**в идээд, нэг бол унтаад, нэг бол луйвраа хийлцээд, завгүй байх юмаа

Avatar

zochin 2019-11-11 172.58.227.140

Arhi bol amidraliig unentei hamt ustgadag.
Uh unendee arhichin ooroo sonoodog

Avatar

Zochin 2019-11-11 64.119.21.217

Баттулга сөнатүгэй

Avatar

Зочин 2019-11-11 202.9.45.213

Тэр компани нөхөн төлбөр өгөх ёстой. Яагаад одоо хүртэл дуугүй байна вэ. Асуудлыг шийд л дээ. Хөдөлмөрийн хуулийн заалтыг ч зөрчсөн газар. Харуул хамгаалалтын хүнээр лифтээ бас давхар янзлуулдаг байсан. 500 хан мянган төгрөг өгчихөөд хичнээн их үүрэг даалгавар өгч байсан юм бэ. Ажил олгогч гэж өөрсдийгөө нэрлэсэн ийм горойсон сэтгэхүйтэй ААН-үүд монголоор нэг бий

Avatar

Boloichee 2019-11-11 202.126.89.234

Uuruu uusam idsen HHAA uusn bol td uuruu buruutna

Avatar

Зочин 2019-11-11 202.9.45.213

хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн бусдын адил хөдөлмөрлөж зүтгэж хүнээс дор орохгүй гэсэн итгэл мөрөөдлөөр 2 залуу хос амьдраад л явж байж. Гэтэл одоо нэг нь байхгүй. Энэ айлын ноён нуруу хугарч. Одоо өнчин үлдсэн охин, өрх толгойлсон эмэгтэй 2 л байна. Бусдын л адил байхыг хичээдэг зүтгэдэг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй. Бид л хөгжлийн бэрхшээл гэж хардаг болохоос уг нь бол бид л өөрсдөө сэтгэхүйн бэрхшээлтэй хүмүүс юм байгаамшдээ. Өрхийн тэргүүн нь ажлын байран дээрээ амиа алдчихаад байдаг тэр компа

Avatar

Jenko-giin company shuu dee 2019-11-11 64.119.27.172

Jenko-giin company geed l humuus yaridgiim bilee. Tegvel barag zargaldaad ur dund hurehgui baihaa. Tehdee l zargaldaad yamar ch baisan gants uruu ch boltugai bair olj av

Avatar

Зочин 2019-11-11 202.179.27.165

ene ochind tuslaachee ter tom bayjsan chumuus,ydaj chunleg bai

Avatar

Зочин 2019-11-11 202.55.191.194

Архи бол амьдралын дайсан юм

Avatar

Зочин 2019-11-11 202.126.88.213

Нэг ТББ.ын дарга ах нь ирж шаналгаад 2 шил архи авхуулж хамт уусан гэж байгаа.Тэр нь шудрагаар болсон байдлыг ярихгүй таг болно.Согтуу лифтний хонгил руу унаж үхсэн байж болно.Гэхдээ хууль шүүхээ хардаж муулбал иргэдэд таалагдана.

Avatar

Зочин 2019-11-11 49.0.212.139

"Хичнээн бурхан шиг сайхан хүн байлаа ч гэлээ архи л уудаг бол тэгээ л дуусаа" гэж хүүхэд байхад манай аав надад захиж сургадаг байлаа

Avatar

зочин 2019-11-11 202.21.127.170

Ерөнхийлөгч гуай өөрийнхөө өрөөний цонхоор хараад ордноосоо гараад ядарсан хүүхэн дээр очоод зовсон сэтгэлий нь хуваалцах сэтгэл гаргаач гэж хүсье. Ард түмний сонгуулиар гарсан хүн ард түмний төлөө үйлчлэх ёстой албан тушаалтан таны төлөө энэ хүүхэн санал өгч Ерөнхийлөгч болгосон байх. Бал дарга машиныхаа цонхоор зам дагуу зогсож байсан хүүхэдтэй эмэгтэй рүү жолоочоо явуулж тусалсан ийм хүн төрд ард түмнээ төлөөлдөг юм.

Avatar

irgen 2019-11-11 202.131.225.150

Burkhan mine.

Avatar

Зочин 2019-11-11 202.126.89.79

arhi uusanshdee

Avatar

Зочин 2019-11-11 192.82.72.206

Битгий солиор.

Avatar

м 2019-11-11 122.201.21.131

мал минь чамайг хүн алаагүй байхад алсан болгох гээд хууль шүүхийг дарамтлаад байвал ямар байх уу? согтуу хүн уначихсан гээд байхад

Avatar

hogiin mongol 2019-11-11 202.131.253.66

novshiin mongol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж