Alibaba-ийн хямдрал эхний нэг цагт 13 тэрбумын борлуулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Alibaba-ийн хямдрал эхний нэг цагт 13 тэрбумын борлуулалт хийжээ

Alibaba-ийн хямдрал эхний нэг цагт 13 тэрбумын борлуулалт хийжээ

Хятадын онлайн худалдааны “Alibaba” групп 2009 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг “Ганц биечүүдийн өдөр” хэмээн нэрлэж, огцом хямдралын өдөр болгосон билээ. Үүнээс хойш энэхүү өдрийг дэлхийн өнцөг булан бүрт хямдралын өдөр болгон тэмдэглэх болсон юм.

Энэ жилийн хямдралын хувьд 00.00 цагаас хямдрал эхлээд нэг цагийн дараа буюу  01.00 цагийн байдлаар тус групп 13 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. Энэ нь оны борлуулалтаас 32 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Энэ удаагийн “Ганц биечүүдийн өдөр”-ийн нээлтэд “Alibaba”-г үндэслэгч Жэк Ма анх удаа оролцоогүй юм. Учир нь тэрбээр есдүгээр сард ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн билээ. Нээлтийн ёслолд энэ цаг үеийн хамгийн өндөр орлоготой дуучин Тэйлор Свифт ирж ая дуугаа өргөжээ.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж