НОСК: Иргэд газраа бэлэн орон сууцаар солих боломжтой | News.MN

НОСК: Иргэд газраа бэлэн орон сууцаар солих боломжтой

НОСК: Иргэд газраа бэлэн орон сууцаар солих боломжтой

НОСК: Иргэд газраа бэлэн орон сууцаар солих боломжтой

Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ агаарын бохирдлыг бууруулах зорилгоор иргэдийн газрыг бэлэн орон сууцаар солих ажлыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр /2019.11.11/ дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.


Нийслэлийн орон сууцны корпорацийн санал болгож буй орон сууцад иргэд хамрагдахын тулд эхлээд газраа чөлөөлж өгөх ёстой. Ингэхдээ гэр хорооллын бүсэд нэг дор амьдарч байгаа иргэд нэгдэн, нийлж дор хаяж дөрвөн га газрыг чөлөөлж өгнө. Өөрөөр хэлбэл, дөрвөн га газраас багагүй талбар буюу ойролцоогоор 90-100 өрх айл өөрийн хүсэл сонирхлоор нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд тэдгээр айлуудыг бэлэн орон сууцад шууд нүүлгэн шилжүүлэх аж. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн 24 байршилд нийт 1216 га газрын 20477 хашаа буюу айл хамрагдах боломжтой.

"Нийслэлийн орон сууцны корпораци" ХК-ийн захирал Б.Сүхбаатар:

-Өмнө нь бид газар чөлөөлөлт хийхдээ урьдчилгаанд нь газраа өгдөг байсан бол энэ удаа айлуудад орон сууцны түлхүүр бэлэн өгч буй гэдгээр онцлогтой. Яагаад заавал дөрвөн га газар гэсэн бэ гэхээр тухайн газарт бид сургууль, цэцэрлэг, инженерийн дэд бүтэц, зам талбай, автомашины зогсоол, ногоон байгууламж зэрэг хороолол, хотхон хэлбэрээр түрээсийн орон сууцыг хөгжүүлэх зорилготой байгаа юм. Иргэд хэрэв тухайн газар чөлөөлөх талбарт хамрагдлаа гэхэд өөрийн өмчийн үнэлгээ 40 сая төгрөг боллоо. Орох гэж буй орон сууц 70 сая төгрөг байлаа гэж бодоход зөрүү 30 сая төгрөг болно. Үүнийг яаж төлөх вэ гэсэн асуудал гарч ирнэ. Бидний зүгээс тавьж байгаа санал бол үлдэгдэл мөнгөө таван жилийн хугацаанд найман хувийн зээлийн хүүгээр төлөх боломжийг нь хангаж өгөх юм. Зарим тохиолдолд иргэдийн газрын үнэлгээ орох сууцны үнээс илүү гарч болно. Хэрэв ийм байдал үүсвэл бид иргэдтэй мөн тохиролцох боломжтой. Газрыг орон сууцаар солих ажлыг зохион байгуулахад заасан хугацаа байхгүй. Хамгийн түрүүнд хүсэлтээ илгээсэн иргэдийн газрыг зах зээлийн ханштай дүйцүүлнэ үнэлгээ хийлгэнэ. Ингээд хамгийн багадаа дөрвөн га газраа чөлөөлсөн иргэдийг Нийслэлийн орон сууцны корпорацийн санал болгож буй бэлэн байранд оруулна. Одоогоор 40 тэрбум төгрөгийн өртөгтэй “Буянт-Ухаа 2”-ын 972 айлын орон сууц бэлэн байгаа. Үүнээс эхний ээлжинд 390 айлыг орон сууцад оруулах юм. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар бидэнд энэ ажлыг эхлүүлэх гарааны бэлэн 390 айлын орон сууц байна. Цаашдаа бид 50 мянган айлын орон сууц барихаар зорьж байна. Эхний ээлжинд 10 мянган айлын орон сууцны төслийг шийдчихсэн байна. Тэгэхээр тухайн чөлөөлсөн газарт бид орлогод нийцсэн орон сууц барина. Өөрөөр хэлбэл энгийн түргээсээс эхлээд түрээслээд өмчлөх, худалдаж авах хүртэл бүх хэлбэрээр орон сууцад амьдрах бүхий л бололцоог хангахаар ажиллаж байна. Цаашдаа иргэдийн чөлөөлсөн газарт орон сууцны хотхон барьж, улмаар газраа орон сууцаар солих хүсэлтэй иргэдийн хүсэлтийг хүлээж авсаар байх юм.

Тухайн газар чөлөөлж, орон сууцад орсон иргэдээ мөн давхар ажлын байраар хангах юм байна. Тухайлбал, тухайн амьдарч буй хотхоны банк, цэцэрлэг, сургууль зэрэг газарт харуул хамгаалал, сантехникийн ажилчин, үйлчлэгчээс эхлээд ажлын байрууд гарах аж. Ингэж орлого нэмэгдүүлснээр орон сууцад хамрагдсан иргэд зөрүү мөнгөө найман хувьд хамрагдан төлөх аж.

Газрыг орон сууцаар солих байршлууд:

  1. Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9, 10, 28 дугаар хороо Баянхошуу дэд төв
  2. Чингэлтэй дүүрэг 14, 18-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
  3. Сүхбаатар дүүрэг 16, 17-р хороо Дамбадаржаа дэд төв
  4. Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн 1000 дэд төв
  5. Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24-р хороо Шар хад дэд төв
  6. Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны долдугаар хороолол
  7. Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан
  8. Баянзүрх дүүрэг 13, 14-р хороо орон сууцны 14-р хороолол
  9. Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун овооны тойргоос хууль сахиулах Их сургууль орчим
  10. Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
  11. Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо дэнжийн 1000 орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай зэрэг газруудад амьдарч буй айлууд өөрийн хүсэлтээр нэгдэн нийлж, дөрвөн га газрыг орон сууцаар солих боломжтой.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-11 202.55.188.36

та нар ард түмэнээ шулхаа зогсоо. хашааны газрыг метр кв тийг нь 250.000 мянгаар үнэлээд авбал хүн бүр наад ажилыг чинь дэмжинэ. Хүн бүр шүү. дээр нь бүх эд хөрөнгийн нь үнэлэх хэрэгтэй. Тэгвэл наад ажил чинь өлзийтөй бүтэнэ дээ. Наад яриад байгаа бүх зүйл чинь эцсийн эцэст ердөө үнэлгээн дээрээ л байгаа шүү дээ. хэрвээ үнэлгээг шийдээд өгчихвөл шууд мөнгөө аваад өөрсдөө бүхнийг шийдээд л явчихана. Та бүхэнд ч дарамтгүй газараа чөлөөлнө.

Avatar

Зочин 2019-11-11 78.159.101.116

Мэдээлэл чинь бүрхэг байна, хашаандаа 3 айлтай бол айл бүрт 40,0 өгөх үү, хорооноос асуухаар мэдэх хүн байхгүй. Нээх худлагаасаа ажил хийсэн хүмүүс ямар ч авцалдаа байхгүй

Avatar

Зочин 2019-11-11 112.72.12.9

Зургаан жил орон гэрээ хүлээлээ!!!
Моннис группт Баянзүрх дүүрэг 14хороонд газраа өгөөд ороогүй л байна даа 100 гаран айл хохирч байхад хэн ч тоохгүй л бна шд !!! Үнэхээр байранд шууд ордог бол болж л байна Үгүй бол худлаадаа 😡😡😡

Avatar

Zochin 2019-11-11 202.126.88.176

Arai l hyamd unelj bgaan bishuu. Yaj ingej shulj bn.

Avatar

иргэн 2019-11-11 202.131.227.82

зөрүү 30,0 сая төгрөг төлж байхаар газар дээрээ хувийн байшингаа бариад дэд бүтцээ шийдээд амьдрах нь хамгийн ашигтай вариант

Avatar

Zochin 2019-11-11 202.126.89.221

Hvn bvr mashin unah bish de ajil surguulitai uls yah we. Vvniig bodoltsoh heregtei ym da uul n bair heregtei bailgvi yahaw

Avatar

Zochin 2019-11-11 202.126.89.221

Yu gej towd bgaa gazaraa haa hol bas deern orond orood ajil surguul hol yawah we dee teneg hvn bish ard tvmnee dandaa shulj bai

Avatar

Ман 2019-11-11 91.78.103.124

Хотын тевийн газраа егеед дээр нь бас зээлд хамрагдаад хаа байсан нисэх руу нуух уу… Хэхэ..марзан юм битгий яриад бай.

Avatar

Зочин 2019-11-11 49.0.212.139

Энэ "Гэр хорооллын дахин төлөвлөлт" чинь 2012 оны АН-ын бодлого шүү, тэр үед МАН-ын талын ооркууд "наад чинь үлгэр домгийн далай" энэ тэр гээд юу гээд хуцлаа, одоо тэгээд бөөлжсөө иддэг байна ш дээ, танай нам засаг наад нэг шахмал түлшнийхээ асуудлыг л нэг мөр болгож үзсэн нь дээр

Avatar

Зочин 2019-11-11 66.181.176.250

https://gadaadduuniimongolorchuulga.blogspot.com/

Avatar

Zochin 2019-11-11 202.55.180.106

Barilgajuulah ajil hamgiin chuhal bolood bn aa

Avatar

Mongol 2019-11-11 202.55.180.106

Ene saihan ajil ajil hereg boloh boltugai

Avatar

Зочин 2019-11-11 192.82.66.242

Газрыг шууд байраар солино илүү дутуу мөнгө гэж хэзээ ч байхгүй.

Avatar

Bitgiii hutsaaa, tanai company-d uguhgui 2019-11-11 64.119.27.172

Bitgii hutsaaad bai l daa 0.7ga-g 40saya gej bitgii zugeer avah geed bai muu luivarchin min. Bi uuriinhii gazriig dor hayaj 300saya-r bolj ugvul 500saya-r zarna za

Avatar

z 2019-11-11 139.5.216.203

han-uul yarmag yaahiin be

Avatar

Зочин 2019-11-11 202.9.44.182

Газрыг шууд байраар солих хэрэгтэй . Юу нь зөрүү вэ? Харин авч байгаа газрынхаа хэмжээнээс хамаараад байрынхаа метр квадрадыг бодож шууд газраар нь солих хэрэгтэй шүүдээ.

Avatar

Зочин 2019-11-11 49.0.212.139

Хүн өөрийнхөө өмчийг хэдээр үнэлж наймаалцахаа чамаар заалгах юм уу, битгий хуцацгаа

Avatar

зочин 2019-11-11 66.181.171.34

газрыг нь шууд байраар солих хэрэгтэй, газрыг үнэлээд зөрүүг нь төлүүлэх гэвэл зөрүүг төлж чадахгүй, ядруу, ажилгүй иргэд зөндөө байна, тооцоо хийгээд шууд байраар солих нь зөв, ер нь өр зээлгүй газраа өр зээлтэй орон сууцаар солих нь юу бол, сайн бодох хэрэгтэй, хийсвэр шийдвэр гаргах нь буруу, гэхдээ энэ ажлыг зайлшгүй хийх хэрэгтэй эрүүл мэнд их чухал шүү,

Avatar

Зочин 2019-11-11 150.129.142.193

маш зөв харин үүнийг зохион байгуулах ажилд хорооны ажилчид ,засаг дарга ,иргэдтэйгээ хамтарч судалгаа явуулах ажил хийж үүнийгээ цааш нь таницуулах ажил хийх хэрэгтэй бид модон жорлонгоосоо одоо салах цаг болсон агаарын бохирдолоос ч илүү хөрсны бохирдол их байна шүү энэхүү ажилыг дэмжиж байна.

Avatar

Irgediin gazriig hyamd unelej avahiig otoldoh ni buruu 2019-11-11 202.9.45.225

Er ni bol gazriig chin 40 hun sayaar avna gej heleed bn shd, tegeed ter ni gants uruu jijig shavar ambaar bno, jaahaan tomruulahad 30 sayaiin urund, huugiin urund unana. Gazraa asar hyamd aldaad deer ni urund orood duushnee, irgediin gazriin uniig irgenees uur etgeed togtooh gej otoldoh ni buruu. Irgediin gazriig zah zeeliin uneer avna geed helleg bas ohiochihjee, tegvel biraa zah zeeliin huusruugui bodit uneer togtoo, es chadval NO

Avatar

Зочин 2019-11-11 202.126.89.59

Uls uuruu barilgiin companiudtai ursulduj iim sanal tavibal heregjuulhed hetsuudee. Tegeed ch irged iim nuhtsuliig huleej avah ni yo l boldoo

Avatar

Батжаргал 2019-11-11 66.181.171.34

Газраа орон сууцаар солих хүсэлтийг хаана өгөх вэ, хороондоо юу нийслэлийн дахин төлөвлөлтийн газар уу, танайд уу, ер энд төрийн оролцоо чухал, заавал нэг газар төвлөрч хүсэлтээ өгдөг байх хэрэгтэй, тэгэхгүй бол санаагаараа нэгдээд 4 га газар чөлөөлөхийг хараад суух юм бол бүтэхгүй зүйл, хүмүүс хөдөлдөггүй юм байна лээ, ялангуяа хотын ойр гэр хороололд байдаг хүмүүс, хаа байсан нисэхэд очихгүй л дээ, бодит байдлыг үнэлж хийх нь чухал, их сайн ажил эхлүүлж байна, амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж