Шинэ Завхан-2030 хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах санаачлагыг дэмжиж эхэллээ | News.MN

Шинэ Завхан-2030 хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах санаачлагыг дэмжиж эхэллээ

Шинэ Завхан-2030 хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах санаачлагыг дэмжиж эхэллээ

Шинэ Завхан-2030 хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах санаачлагыг дэмжиж эхэллээ

Завхан нутгийн залуус нэгдэн “Шинэ Завхан” бодлогын судалгааны хүрээлэнг байгуулж, Завхан нутгаа Монгол улсдаа жишиг, тэргүүлэгч аймаг болгох зорилго өвөртлөн Завхан нутгийнхаа 2020-2030 оны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлыг санаачлан эхлүүлж, иргэдээ сонсохоор Завхан аймгийг зорилоо. Хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажилд Завхан аймгийн сум бүрээс залуус нэгдсэн байна. Хөгжлийн хөтөлбөрийн төслийг эхний ээлжинд тус аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Түдэвтэй, Баянтэс сумдын иргэд хөдөлмөрчид болон тус сумдын багийн малчдад танилцуулж байна. Иргэдийн хувьд хөгжлийн хөтөлбөртэй байх нь хамгийн зөв, цаашид энэ хөтөлбөрийг Завханчууд нэгдэж хэрэгжүүлэх ёстой гэдгийг бүрэн дүүрэн дэмжиж байна. Мөн залуусын боловсруулсан хөгжлийн хөтөлбөр дээр иргэд өөрсдийн санал бодлоо хэлж, нутгийн иргэдийн саналыг тусгаж явах нь хөгжлийн хөтөлбөрийг цаашид үр дүнтэй хэрэгжих боломжтой гэдгийг хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж