Хакүхо энэ сарын тэмцээнийг өнжлөө

Хуучирсан мэдээ: 2015.09.15-нд нийтлэгдсэн

Хакүхо энэ сарын тэмцээнийг өнжлөө

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн Токио хотын “Кокугикан” ордонд эхлээд удаагүй байна. Башёгийн гурав дахь өдөр буюу өнөөдөр мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал гэмтлийн улмаас барилдах боломжгүй боллоо.

“Есдүгээр сарын тэмцээнийг эхлэхээс долоон хоногийн өмнө ёкозүна зүүн хөлөндөө гэмтэл авсан ч гэсэн барилдахыг хүссэн.” гэж Хакүхогийн багш Миягино ояката хэлжээ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал эхлээд эхний өдөр комүсүби Окиноүми, өчигдөр маэгашира-1ээс барилдаж буй Ёшиказэ нарт дараалан унасан юм.

Ийнхүү энэхүү башёг ёкоүна Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар гэмтлийн улмаас өнжлөө. Ёкозүна Какүрюү М.Ананд сүмочдоо тэргүүлэн барилдахаар болж байна. 

Маэгашира 1-ээс барилдаж буй Ёшиказэ ёкозүна Хакүхог давсан фото агшин. 2015.09.14.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж