ТЦА: Амралтын өдрүүдэд 11 осол бүртгэгдэж, нэг иргэн амиа алдсан | News.MN

ТЦА: Амралтын өдрүүдэд 11 осол бүртгэгдэж, нэг иргэн амиа алдсан

ТЦА: Амралтын өдрүүдэд 11 осол бүртгэгдэж, нэг иргэн амиа алдсан

ТЦА: Амралтын өдрүүдэд 11 осол бүртгэгдэж, нэг иргэн амиа алдсан
ТЦА

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 397-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам  тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас барчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Мал амьтан мөргөх хэлбэрээр -1

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал энэ сарын 09-ний өдрийн 16:30 цагийн орчимд Булган аймгийн Орхон сумын  хоёрдугаар багийн нутаг Оросын булаг гэх газар /аймгийн төвөөс баруун тийш 40км/ асфальтан замд Hyundai Accent маркийн автомашин онхолдож, зорчигч 52 настай, эрэгтэй У нас баржээ.

Сануулахад, Нийслэл хотод цас орж, Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурна. Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах тул иргэд жолооч та бүхэн автотээврийн бүрэн бүтэн байдлаа хангах, дулаан хувцас, шатахууны нөөцөө бэлтгэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж