Гадаад иргэдийн мэдээллийг зочид буудлууд бүртгэдэг болно | News.MN

Гадаад иргэдийн мэдээллийг зочид буудлууд бүртгэдэг болно

Гадаад иргэдийн мэдээллийг зочид буудлууд бүртгэдэг болно

Гадаад иргэдийн мэдээллийг зочид буудлууд бүртгэдэг болно

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.11.11/ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа. Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөрийн илтгэлд “30-аас дээш хоногийн визтэй гадаадын иргэдийн мэдээлэл манай байгууллагад нэг бүрчлэн гарч байна. Ойролцоогоор 27-28 мянган хүн бүртгэлтэй байна. Харин Монголд түр хугацаагаар ирж буй гадаадын иргэдийн мэдээлэл байдаггүй. Учир нь хуулиндаа гадаадын иргэдийг 30 буюу 30-аас дээш хоногтой гадаадын иргэний виз гэж ялгасантай холбоотой” гэдгийг дурдаж байв.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтуудыг тусгаснаараа онцлог гэдгийг албаныхан тайлбарлалаа.


“ГАДААД ИРГЭДИЙН ХЯНАЛТ БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН СИСТЕМИЙГ БИЙ БОЛГОНО”

“Монгол Улсын хилээр зорчин ирж буй түр болон байнгын хугацаагаар оршин суугч, аялж, хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдийн хяналт бүртгэлийн нэгдсэн системийг бий болгоно. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын виз олгох асуудлыг уян хатан болгох шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын визыг монголын хил дээр авах, цахимаар виз мэдүүлэх, визийн төвөөр мэдүүлж виз авах асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж байна. Ингэснээр Монгол Улсад зорчин ирэх гадаад иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжих энэ чиглэлээр улс орны эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх болно. Мөн гадаадын иргэн зорчин ирэхээс гадна хяналт бүртгэлийн системийг сайжруулахаар тусгасан байгаа.

Гадаадын иргэдийн хувьд хууль тогтоомж зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлсэн бол албадан гаргах асуудал байдаг боловч нөгөө талаараа манай улсад гэмт хэргийн  хохирогч болох, эрүүл мэнд, гэр бүлийн шалтгаанаар визийн хугацаа хэтрэх тохиолдол гардаг. Энэ нөхцөлд Монгол Улсын хилээр албан гаргах асуудлаас чөлөөлөх асуудлыг авч үзэх ёстой. Мөн олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр Монгол Улсын визийн хугацаа хэтэрхий богино байгаа нь зорчин явах гадаадын иргэдэд хүндрэл учруулж байна гэдэг асуудлыг ярьдаг. Тиймээс Монгол Улсын визний хүчинтэй байх 90 хоногийн хугацааг 180 хоног болгож байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын виз мэдүүлэх үйлчилгээний хөлс, хураамжийн нэгжийн үнэ төлбөрийг тодорхой хэмжээгээр  нэмэгдүүлэх талаар ярилцаж байна.Одоогоор уг хуулийн төслийн талаар холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас санал авах шатандаа явж байгаа” талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг ярьсан юм.

“МОНГОЛ УЛСАД ТҮР ИРЖ БУЙ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХЭЗЭЭ ХИЛЭЭР ГАРЧ БАЙГААГ ХЯНАДАГГҮЙ”

Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өгөхдөө “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэгдүгээрт гадаадын иргэн Монгол Улсад ирсний дараах эрх, үүрэгтэй холбоотой зохицуулалтыг зохицуулдаг. Мөн гадаадын иргэдэд Монгол Улсын виз олгохтой холбоотой зохицуулалтыг энэ хуулиар хийдэг учраас 2010 онд баталж байсан энэ хуульд бодлогын шинжтэй томоохон нэмэлт өөрчлөлтийг хийхээр зорьж байна. Хамгийн чухал тодотгох нэмэлт өөрчлөлт гэвэл гадаадын иргэнд олгосон Монгол Улсын визийн мэдээлэл хилээр орсон, гарсан, Монгол Улсад байхдаа хаана байгаа вэ гэдэг бүртгэл, хяналтын системийг нэгтгэхэд Гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар хилээр нэвтэрсний дараах хяналтыг уг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хийх эрх зүйн үндсийг бэхжүүлж өгч байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын олон тооны иргэд Монголд орж ирж хууль бус үйл ажиллагаа  явуулсан байж болзошгүй гээд хууль хүчний байгууллагууд хамтран ажиллаж, албадан гаргасан хүмүүс ч байна. Жишээлбэл, аялал жуулчлалын зориулалттай виз Монгол Улсад ирээд 30 хүртэлх хоног байж болдог бол энэ визийг олгосны дараа Хил хамгаалах ерөнхий газар тэр гадаадын иргэн яг 30 хонож байна уу гэдгийг хянадаг нэгдсэн мэдээллийн систем байдаггүй. Зөвхөн тэднийг хилээр  гарч буй үед нь визийн хугацааг нь хараад мэддэг байсан. Ерөөсөө Монгол Улсад түр ирж буй /90 хүртэлх хоног/ гадаадын иргэдэд виз олгосон тоогоо мэддэг ч Монгол Улсад хэзээ орж, гарсныг нь мэдээлэл нь нэгдмэл бус байна. Тэгэхээр Хилийн шалган нэвтрүүлэх алба, Гадаадын иргэн харьяатын газар, Хилийн чанад дахь Элчин сайдын яамдаас олгосон визний тоог нь мэдээд байдаг ч яг хэдэн гадаадын иргэн хилээр орж ирж, хэдий хугацаанд байсан бэ гэдэг мэдээлэл дутмаг байна. Энэ асуудлуудыг уялдуулж хуульчилж өгч байгаа юм” гэв.

ГАДААД ИРГЭДИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЗОЧИД БУУДЛУУД БҮРТГЭДЭГ БОЛНО

Дипломат төлөөлөгчийн газрын мэдээлэл Гадаадын иргэн, харьяатын газарт байдаггүй. Гадаадын иргэн, харьяатын газарт олгосон визний мэдээлэл Гадаад харилцааны яаманд байдаггүй. Тийм учраас ялангуяа Монгол Улсад түр хугацаагаар ирж буй гадаадын иргэдийн бүртгэлийн систем нь тусдаа байдаг учраас нэгдсэн системтэй болох шаардлагатай байгааг албаныхан яриандаа дурдаж байв. Мөн анхаарал татсан нэг нэмэлт өөрчлөлт бол гадаадын иргэн Монголд түр оршин суух хугацаандаа аль нэг зочид буудалд байрлавал тэр хүний мэдээллийг тухайн зочид буудал бүртгэж, мэргэжлийн байгууллагад өгөхийг үүрэгжүүлж өгч байгаа ажээ.

Тэрбээр мөн “Одоогоор БНХАУ-ын 800 иргэний визүүдийг ямар материал бүрдүүлж авсан бэ гэдгийг хянаж, шалгаж байна. Эдгээр иргэдийн визний бүрдүүлэлтийг харахад ихэнх нь аялал жуулчлалын, үлдсэн хэсэг нь бизнес ангиллын виз авсан байсан. Бизнес ангиллын виз гэдэг нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аль нэг аж ахуйн нэгжийн урилгаар ирж байгаа гэсэн үг. Бидний зүгээс бүх иргэний мэдээллийг шалгаж, хууль хүчний байгууллагуудын шилжүүлж, цаашдаа хэрхэн хяналтаа сайжруулах вэ гэдгийг хэлэлцэж байна” гэдгийг хэлж байлаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Д.БҮЖИН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-11 103.57.94.70

Хүмүүсийг хянаж цагдаад,бүртгээд.Энэ ч ардчилсан оронд арай байж болохгүй асуудал байх.Үүнийгээ боль,боль,орос,хятадуудыг л тэгдэг юм байгаа биз,бусад орны иргэдийг бол ямар ч визгүй болго.

Avatar

Баянзүрх дүүргийн оршин суугч цагдаагийн хурандаа 2019-11-11 202.126.88.201

Энэ Мөрөн хурандаа Их хуралд ЗОРГИЙН ХЭРГИЙГ ИРҮҮЛНЭ гэж гараад хэлсэндээ хүрээгүй юм чинь ГИХГ-д яаж ажлыг нь хийхэв дээ? Хээл, Хахууль авсан л байх энэ ГИХГ чинь ихээхэн хахууль авч болох газар мөнөөс мөн. Хүн ард яаж ийм нарийн ширийнийг нь мэдэх билээ. Хууль зүйн яам ГИХГ хариуцдаг тул Нямдоржийн шууд мэдлийн хүн шүү дээ. Нямдорж олон жил Зоригийн хэргийг саатуулсан нь нэг л учиртай үүнийг хатуу шалгах хэрэгтэй байна. Эх орноо аврахад энэ их чухал байна.

Avatar

Мөрөн дарга. 2019-11-11 218.153.140.14

ГИХГ-н дарга Мөрөн гэдэг хүн сайн ажиллаж чадаж байна уу гэдгийг шалгах хэрэгтэй л дээ.

Avatar

Арай ч дээ 2019-11-11 106.130.200.221

Ийм юмаа одоо болтол хийдэггүй байсан юм уу ….. Монгол хүмүүстээ шууд хурдан үйлчилж гадны хүмүүсийг гадаадад маш сайн шалгадаг шиг байх ёстой ш дээ ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж