Хуучир хөгжмийн уралдаанд сурагчид авьяасаа сорьж байна | News.MN

Хуучир хөгжмийн уралдаанд сурагчид авьяасаа сорьж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Хуучир хөгжмийн уралдаанд сурагчид авьяасаа сорьж байна

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, МУСТА, хуучир хөгжмийн нэрт багш Д.Бодьсүрэнгийн нэрэмжит өсвөрийн хуучир хөгжимчдийн “Эгшгэн хэлхээ” анхдугаар уралдаан Монгол Улсын Консерваторид өнөөдөр /2019.11.11/ эхэллээ. Уралдаанд мэргэжлийн хөгжмийн сургууль болон сонирхогчдын гэсэн хоёр төрлөөр 3-12 дугаар ангийн 40 гаруй сурагч хуучир хөгжмөөр тоглон өрсөлдөж байна.  Тодруулбал, Мэргэжлийн төрөлд Монгол Улсын Консерватори, Завхан аймаг дахь ХБК-ийн 6-12 дугаар ангийн сурагчид,  Сонирхогчийн төрөлд Улаанбаатар МХО-ы дэргэдэх “Аялгуу хамтлаг”, Орхон, Баянхонгор, Өмнөгөвь, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгаас оролцож  байгаа аж.

Хуучир хөгжмийн нэр багш Д.Бодьсүрэн гуай 1970 оноос 2012 он хүртэл 42 жил тасралтгүй  багшлахдаа 60 гаруй мэргэжлийн хуучирч бэлтгэн төгсгөсөн.  Түүний бэлтгэн гаргасан шавь нар өдгөө Үндэсний Урлагийн Их Театр, Бүх Цэргийн Дуу Бүжгийн Чуулга, Түмэн эх, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Төмөр замын чуулга, Саран хөхөө театр, Дархан хотын театр гэхчлэн мэргэжлийн урлагийн байгууллагад  ажиллаж байгаа юм.

2017 онд Хөгжим Бүжгийн Коллежийн 80 жилийн ойг тохиолдуулан “Хуучрын Бодьсүрэн” тайлан тоглолтыг  гэр бүл, шавь нарынх нь санаачилгаар УДБЭТ-ын тайзнаа 2017 оны хоёрдугаар сарын 1ний өдөр зохион байгуулж байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж