Ерөнхийлөгч зарлиг гаргаж гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнав | News.MN

Ерөнхийлөгч зарлиг гаргаж гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнав

Ерөнхийлөгч зарлиг гаргаж гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнав

Ерөнхийлөгч зарлиг гаргаж гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, хоёр улс хоорондын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн Нэгдсэн улсын иргэн Мирна Анн Адкинсийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.

Хатагтай Адкинс Монголын их, дээд сургуулиудад англи хэлний хөтөлбөр эхлүүлэх, хэл болон соёлын харилцааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн 25 жилийн хугацаанд ажиллаж байгаа юм. Мөн олон улсын “Lions” клубээр дамжуулан нүдний харааг тогтворжуулах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж үзлэг оношлогоо хийх, шил тааруулах эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 1000 орчим иргэнд үзүүлж, ашигласан тоног төхөөрөмжөө хандивлах зэргээр хүмүүнлэгийн салбарт ажиллаж байна.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зохиолч Л.Пүрэвдорж 2019-11-11 103.212.119.15

Буянт үйлс бүтээж буй хүн байна. Баяр талархал илэрхийлье. Улс хоорондын харилцаанд ардын диплоат гэдэг ийм үйлс чухал хэрэг бүтээдэг юм.

Avatar

Зочин 2019-11-11 192.82.68.152

Баяр хүргэе

Avatar

Зочин 2019-11-11 182.160.0.36

Их баярлалаа Мирана Адкинс. Таны буянаас хүртэж байлаа. Монгол АНУ -ын найрамдал хөгжтүгэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж