М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна

М.Анандын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч хянаж байна

Сүмогийн их аварга Какүрюү М.Ананд дэвжээгээ өвлөн авахын тулд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон Улсын иргэн болох хүсэлтээ Монгол Улсын төрийн байгууллагуудаар дамжиж, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид ирсэн байна. Тиймээс хуулийн дагуу энэхүү хүсэлтийг нь судалж байгаа юм байна.

Мэргэжлийн сүмо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон. Изүцү дэвжээ Ёкозүна их аварга Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сүмо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй, Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрөөгүй учраас Какүрюү М.Ананд иргэншлээ солих хүсэлтээ гаргасан гэдгийг хэвлэлүүд мэдээлж буй юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж