Хамгийн сүүдрийн эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2010.07.26-нд нийтлэгдсэн

Хамгийн сүүдрийн эдийн засаг

ФОТО: KASAA/FLICKR.COM (CC BY 2.0)

Гүржид сүүдрийн эдийн засаг дотоодын нийт бүтээгдэхүүний 68,8 хувь болж, хамгийн өндөр сүүдрийн эдийн төвшинтэй байна. Ийм дүгнэлтийг дэлхийн 151 орны эдийн засгийн 1999-2007 онуудын үзүүлэлтийг судалсан Дэлхийн банк хийжээ. Гүржийн дараа сүүдрийн эдийн засгийн төвшин нь 68,1 хувьтай Боливи, энэ үзүүлэлт нь 63,3 хувь болж байгаа Азербайжан хоёр 2-3 дугаар байранд оржээ.

Орос бас л сүүлдэж байгаа ба хар жагсаалтын 130 дугаар байранд бичигдсэн байна Сүүдрийн эдийн засгийн төвшин нь ДНБ-ний 48,6 хувийг эзэлж байна. Украин 54,9 хувьтайгаар 145-д, Белорусь 49,8 хувьтайгаар 136-д тус тус бичигдсэн байв.

Хамгийн бага төвшинтэй Шведын хууль бус бизнес ДНБ-ний 86 хувьтай байна. АНУ-д бол ийм үзүүлэлт 8,6 хувь, Австрид 9,8 хувь байгаа ажээ. Сүүдрийн эдийн засгийн үзүүлэлт Люксембург, Япон, Их Британи, Нидерланд, Шинэ Зеланд, Сингапур,Хятадад харьцангуй бага байна. Зүүн Европдоо бага үзүүлэлтэй нь Словак, Чех, Унгар болж байгаа бол Балтийн орнуудад хууль бус бизнес цэцэглэж байна. Сүүдрийн эдийн засгийн үзүүлэлт  ДНБ-ний Латвид 41,6, Эстонид 40,3, Литвад 31,9 хувийг тус тус эзэлж байна.

Нийтдээ дэлхийн хууль бус эдийн төвшин өссөн байна. Тэр нь нийтдээ 1997 онд ДНБ-ний 32,9 хувийг эзэлж байсан бол одоо 35,5 хувь болтлоо өсчээ. Зөвхөн 11 улс оронд л энэ үзүүлэлт унажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж