Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгөөгүй гэв | News.MN

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгөөгүй гэв

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгөөгүй гэв

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгөөгүй гэв

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноосон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 29-нд болсон. Тэрбээр давж заалдах хүсэлтээ өгсөн талаарх мэдээлэл гарсан юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн Хэвлэлийн ажилтан н.Түвшинзаяагаас тодруулахад “Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Өнөөдрийн байдлаар  манайд Б.Амархүү давж заалдах хүсэлтээ ирүүлсэн бүртгэл байхгүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарснаас хойш хуулийн  хугацаанд шийдвэрлэх буюу  14 хоногийн дотор давж заалдах хүсэлт ирүүлээгүй бол шүүхийн тогтоол хэвээр байна. Зарим тохиолдолд  хуулийн хугацаанд шийдвэрлэх 14 дэх хоногтоо хүсэлтээ ирүүлдэг. Ийм тохиолдолд хүсэлтийг нь хүлээн авч, дараагийн давж заалдах шатны шүүх хурлыг 30 хоногийн дотор товлоно” гэлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүд оноосон ялын тогтоолыг шийдвэрлэсэн гэх мэдээллийг өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-11-11 66.181.189.96

Давж заалдаж хэрэггүй дээ Эрхүн шиг зөв байж байгаад гараад ир Эр хүн алдахгүй байна гэж байхгүй Гэхдээ хар тамхи гэдэг байж боломгүй зүйл шүү Хичээгээрэй Чи чадна аа

Avatar

Зочин 2019-11-11 202.9.43.197

Авъяастай залуу шүү

Avatar

Зочин 2019-11-11 202.21.124.21

Тийм шүү. Амархүүг хорих хэрэгүй. Том авилгачид, мөнгө угаагчид, ЖДҮчидээ л бүгдийг бариад шоронд суулгаад, идсэн мангийг нь улсад нь буцаагаад хийгээд өгөөч. Тэгвэл гаднаас зээл тусламж горьдоод суух ч хэрэггүй. Улсын жилийн төсөвтэй тэнцэх АВИЛГА-ХУЛГАЙ нүүрэлчихсэн байхад монгол яаж амьдрах юм??

Avatar

ИРГЭН 2019-11-11 202.21.124.21

Заасс "муу муудаа бөө" гэж. Амархүүг хорьж яахын. Харин хангалттай торгууль ногдуулж, уран бүтээлээ хийх боломжийг үлдээх хэрэгтэй. Ер нь нийгэмд хангалттай сануулга авсан ш дээ. Наадмуусайндаа хүчийг үзүүлж байхаар их наяд, их наядаар нь идсэн хулгайч нараа барьж аваад шоронд хий, хөрөнгийг нь хураа за.

Avatar

Зочин 2019-11-11 202.126.88.38

Давж заалдаад яахын бээ нэрийн хор ш дээ сайхан эр хүн шиг гоншигонохгүй суугаад гараад ир өөрөө унасан хүүхэд уйлдаггүйн

Avatar

Зочин 2019-11-11 182.160.0.36

Өчнөөн булай хэргийг хайцаалж нуун дарагдуулдаг мөртлөө монголынхоо нэрийг гадаадад мандуулж байсан Амархүүг чимээгүй өнгөрөөчих байсым. Хохирогчгүй хэрэг гэдэг биз дээ. Оросууд манайхныг огт хүндэлдэггүй тоодоггүй байсан Амархүүгээс хойш арай ондоо болсон юм шүү.

Avatar

Зочин 2019-11-11 202.126.89.103

Битгий солиор үр хүүхдүүд чинь хар тамхинд донтдог болсон цагт чи амаа барих вий хар тамхинд эхний удаа гэж байдаггүй

Avatar

11111111 2019-11-11 203.91.119.162

Давж заалдаад хэрэггүй дээ. харин ч бага хугацаа өгсөн. Нэг жил суугаад магадлангаар гараад ирэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-11-11 173.52.58.189

duuchid har tamhi heregledeg shd hereglehgyi bol dandaa duulaad bj chadahgyi hynd hudulmur shyy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж