Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгөөгүй гэв

Дуучин Б.Амархүү давж заалдах хүсэлтээ өгөөгүй гэв

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноосон. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 29-нд болсон. Тэрбээр давж заалдах хүсэлтээ өгсөн талаарх мэдээлэл гарсан юм. Энэ талаар Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн Хэвлэлийн ажилтан н.Түвшинзаяагаас тодруулахад “Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн ХУД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын тогтоол хүчин төгөлдөр хэвээр байна. Өнөөдрийн байдлаар  манайд Б.Амархүү давж заалдах хүсэлтээ ирүүлсэн бүртгэл байхгүй. Гэхдээ шүүхийн шийдвэр гарснаас хойш хуулийн  хугацаанд шийдвэрлэх буюу  14 хоногийн дотор давж заалдах хүсэлт ирүүлээгүй бол шүүхийн тогтоол хэвээр байна. Зарим тохиолдолд  хуулийн хугацаанд шийдвэрлэх 14 дэх хоногтоо хүсэлтээ ирүүлдэг. Ийм тохиолдолд хүсэлтийг нь хүлээн авч, дараагийн давж заалдах шатны шүүх хурлыг 30 хоногийн дотор товлоно” гэлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Амархүүд оноосон ялын тогтоолыг шийдвэрлэсэн гэх мэдээллийг өгсөн юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж