11 мянган хүн KSI, Логан Паулын тулааныг үнэгүй үзэв | News.MN

11 мянган хүн KSI, Логан Паулын тулааныг үнэгүй үзэв

11 мянган хүн KSI, Логан Паулын тулааныг үнэгүй үзэв

11 мянган хүн KSI, Логан Паулын тулааныг үнэгүй үзэв

Боксчин KSI болон Логан Паулын хоёр дахь тулаан дэлхий даяар мянга мянган үзэгчдийн дунд гол ярианы сэдэв болж, маш их хүлээлт үүсгэж байлаа. Үнэнч шүтэн бишрэгчид тулааныг үзэхийн тулд халаасаа хоосолж байхад харин 11 мянган хүн буйдан дээрээ суугаад тулааныг шууд үзэв.

Арваннэгдүгээр сарын 9-н буюу өнгөрсөн бямба гарагт Лос Анжелес хотын Стаплес Центрт дээрх тулаан болж өнгөрсөн бөгөөд цахимаар шууд дамжуулах эрхийг зөвхөн DAZN дамжуулагчид олгосон гэнэ. DAZN-ээр тулааныг үзэхийн тулд мөнгө төлөх хэрэгтэй учир мөнгөндөө харам шүтэн бишрэгчид зөвхөн мэдээний сайтууд сахин суухаас өөр аргагүй болоод байв.

Гэтэл "буянтай" нэгэн youtube-чин тэмцээний үеэр дүрэм зөрчихгүйгээр шууд дамжуулах арга олжээ. Тулааныг шууд гар утсаар болон дүрс бичлэгийн камераар бичих ба дамжуулахыг хориглосон байна. Харин өнөөх youtube-чин тэмцээнийг биш, тэмцээнийг үзэж буй өөрийгөө үзэгчдэд харуулжээ. Ингэснээр түүний нүдний шилэнд ойсон дүрсээр дамжуулан 11 мянган үзэгч тэмцээнийг бүрэн бүтнээр нь үнэгүй үзжээ.

Үзэгчид нь сэтгэгдэл хэсэгт "Толгойгоо бүү хөдөлгө", "Утасныхаа гэрлийг нэм" гэх мэтээр зааварчлан хамтарч ажилласан гэнэ. Тулаан зургаан тойрог үргэлжилж, Паул KSI-г унасан байхад нь цохисноор хоёр оноогоор торгуулж, эцэст нь KSI-ын ялалтаар дууссаныг хэн ч алдсангүй.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж