Эрх баригчдын бодлогыг эсэргүүцэж буй Хонгконгийн эсэргүүцэл тэмцэл улам хурцдаж, цагдаа нар жагсагчид руу гал нээж нэг эрэгтэйг шархдуулжээ. Тодруулбал, өнөөдөр өглөө /2019.11.11/ жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болох үеэр нэг жагсагч руу цагдаа гал нээн цээжин тус газарт нь бууджээ. Тухайн үед жагсагчид жагсаал цуглааны үйл явцыг “Facebook”-ээр шууд дамжуулж байсан ба тэр цагдаа дахин хоёр ч удаа гал нээсэн бөгөөд өөр хүнийг оноогүй байна.
Цагдаад буудуулсан тэмцэгч мэс засалд орж байгаа ба биеийн байдал нь хүнд байгаа гэнэ. Ийнхүү зургаа дахь сардаа үргэлжилж буй эсэргүүцлийн явцад Хонгконгийн цагдаа нар гурва дахь удаагаа жагсагчид руу гал нээж байгаа нь энэ юм. Анх аравдугаар сарын 1-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэж байх үед болсон эсэргүүцлийн үеэр нэг хүн цагдаад буудуулсан бол үүнээс гурав хоногийн дараа жагсаалд оролцож байсан өсвөр насны хүү хөлдөө буудуулсан юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ