"Увс нуур" дуу хөшөөтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2019.11.11-нд нийтлэгдсэн

"Увс нуур" дуу хөшөөтэй болжээ

"Увс нуур" дуу хөшөөтэй болжээ

Бөхийн “Увс нуур” галын сүлд дуу хөшөөтэй боллоо. Тодруулбал, үндэсний бөхийн ууган галуудын нэг “Увс нуур” гал түүхт 20 жилийн ойдоо зориулан энэ сарын 10-нд Увс нуурын хөвөөнд "Увс нуур" дууны гэрэлт хөшөө босгожээ. Нээлтийн арга хэмжээнд "Увс нуур" галын тэргүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны сайд Н.Цэрэнбат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, аварга О.Балжинням, МУ-ын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат болон аймгийн удирдлагууд, дууны уран бүтээлчид оролцсон байна. Мөн тус аймагтай хөрш зэргэлдээ орших ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид иржээ.

Дашрамд дурдахад, “Увс нуур” дууг Увс аймгийн сүлд дуу болгох шийдвэрийг 2008 онд аймгийн ИТХ-аас баталж байжээ. Дууны аяыг МУГЖ Г.Тэрбиш, үгийг зохиолч Г.Жанчив нар зохиосон аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж